Казахстаны парламентийн доод танхимын сонгууль холимог тогтолцоогоор явагдана

О.Шүрэнцэцэг
2023/03/14

Парламентын Мажилис болон ИТХ-ын сонгуулийг хугацаанаас өмнө буюу 2023 онд хийх тухай шийдвэрийг Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнгөрсөн оны 9 сард  гаргасан билээ. 

Дээрх 2 ээлжит бус сонгууль нь нийт Казахстанчуудын дэмжлэгтэйгээр өнгөрсөн жилд эхэлсэн үндсэн  хуулийн шинэчлэлийн үргэлжлэл гэдгийг онцлон дурдмаар байна.

Парламентын доод танхимын 8 дахь сонгууль нь 2004 оноос хойш анх удаагаа холимог тогтолцоогоор болох гэж байна. Ингээд Мажилисийн гишүүдийн 70 хувь нь намын жагсаалтаар харин үлдсэн 30 хувь нь 1 мандаттай тойрогоос сонгогдохоор болж байна.

 Мөн гишүүдийн нийт тоо нь 107 байсныг 98 болгож багасгажээ. Муж болон улсын томоохон хотуудын иргэдийн төлөөлөгчид мөн холимог системээр буюу 50 хувь нь 1 мандаттай тойргоор, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох юм. 

Харин аймаг, сумдын сонгуулиар иргэд зөвхөн 1 мандаттай тойрогоос гарсан нэр дэвшигчдэд саналаа өгнө. Ингэснээр Мажилис болон ИТХ нь тэр чигтээ шинэ жишгээр сонгогдохоор болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 7 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 8 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 10 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21