Олон улсын ипотекийн зах зээлийн түвшинд Монгол, Филиппин, Малайз улсууд хамтран түншилнэ

О.Шүрэнцэцэг
2023/03/14

Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үр дүнтэй, найдвартай хэрэгжүүлэх, санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Монголын ипотекийн корпораци (МИК) нь бүс нутаг болон олон улсад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудыг нэгтгэдэг мэргэжлийн холбоодын гишүүнээр ажилладаг. 

Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны (ISMMA) ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад  боллоо. Тус хурлын гол үйл явдал нь орон сууцны санхүүжилтийн салбарт  ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих чиглэлээр мэдлэг туршлагаа нэгтгэн олон улс, бүс нутгийн түвшинд илүү нягт хамтран ажиллахаар боллоо.

Тухайлбал Монголын ипотекийн корпорациас Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC)  Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт  МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга,  Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпорацийн ерөнхийлөгч Ренато Л.Тобиас Малайзын Чагамас Бэрхад   компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Датук Чунг Чи Леонг нар гарын үсэг зурлаа. Уг үйл явдлыг орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын ипотекийн зах зээлийн хөгжлийг дэмжих, нийтлэг зорилгодоо хамтдаа хүрэх дараагийн алхам гэдгийг талууд онцлон тэмдэглэв.

Санамж бичгийн хүрээнд талууд орон сууцны санхүүжилт тогтолцоо, ипотекийн зээлээр баталгаажсан бондын зах зээл, ипотекийн зах зээлийн талаарх мэдээллийг харилцан солилцох, туршлага хуваалцах, ипотекийн зах зээлийн өсөлт, тэлэлтэд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны шинэ шатад гарна гэж үзэж байна.

Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоон нь дэлхийн өнцөг булан бүрээс ипотекийн хоёрдогч зах зээлийн байгууллагуудыг нэгтгэж, орон сууцны санхүүжилтийн зах зээлийг дэмжих, мэдлэг мэдээлэл солилцох зорилгоор 2018 онд байгуулсан. Өдгөө 31 үндсэн гишүүн, 6 ажиглагч гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 Төсөл: М.Орхон, ОУХАМ

Боловсруулсан: Х.Батхишиг, ОНХМ

Хянасан: Ц.Оюунцэцэг, ГХГ-ын захирал

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 1 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 1 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо 11 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/27
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26