Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад томилолтын зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгоно

О.Шүрэнцэцэг
2023/03/18

Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай хамтран улсаа төлөөлөн анх удаа оролцож, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, албаны үүргээ нэр тэртэй, амжилттай гүйцэтгэсэн Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах баг, Батлан хамгаалах яамны Эмнэлгийн бүлэгт Монгол Улсын Засгийн газрын ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ олгосныг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гардууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд шагнал гардуулсныхаа дараа эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалагч Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн генерал, офицер, ахлагч, дайчдад Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн мэндийг дэвшүүлж баяр хүргэж үг хэллээ.
“Аюул гамшиг аль ч улс оронд учрахад бид заавал тусалж, хүн төрөлхтний хамтын үйлсэд идэвхтэй оролцох учиртай. Та бүхэн “Ковид-19” цар тахал үргэлжилсэн гурван жилийн хугацаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ард түмний аюулгүй байдлын манаанд зогсож, цар тахлыг ялан дийлж чадсан. Турк Улсад учирсан газар хөдлөлтийн гамшгийг даван туулах олон улсын хамтын үйлсэд оролцож, өндөр хариуцлагатай үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж, цаг агаарын хүнд нөхцөл, газар хөдлөлтийн онц аюултай бүс нутагт ур чадвар, эр зориг, тэсвэр хатуужилтайгаар мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чадлаа. Монгол Улсын төр засаг, ард түмэн Та бүхнээр бахархаж байна” гэж Ерөнхий сайд хэллээ.


Бүгд Найрамдах Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад  Гамшгаас хамгаалах хуулийн дагуу гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгож байгааг Ерөнхий сайд тэмдэглээд цаашид амь насаа үл хайхран аюул гамшгаас бусдын амь амьдралыг аврахын төлөө зүтгэдэг онцгой байдлын албан хаагчдынхаа нийгмийн баталгааг нэмэгдүүлэх арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар үе шаттайгаар авах болно гэлээ.

Гамшгийн эрсдэлийн бүсэд ажилласан онцгой албаны эрэлч ноход Марта, Балу хоёрт дараа дараагийн үүргээ гүйцэтгэхэд нь зориулж аврах хантааз бэлэглэнэ. Дэлхийн хамгийн сайн хантаазыг сонгож өгөөрэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж, Турк улсад эрэн хайх аврах баг илгээх шийдвэр гаргасны дагуу газар хөдлөлт болсноос 68 цагийн дараа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлэгийн бүлэг”-ийн нийт 35 хүний бие бүрэлдэхүүнтэй баг гамшгийн голомт Хатай мужийн Хатай хотод очиж, шуурхай ажилласан. Монгол Улсын аврах баг үүрэг гүйцэтгэсэн 10 хоногийн хугацаанд газар хөдлөлтийн 20 орчим цэгт ажиллаж, найман хүний амь насыг авран хамгаалж, нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлснийг олон улсын аврах баг өндрөөр үнэлжээ.


0
angry
0
care
2
haha
9
liked
2
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.117
2023/03/21
0
0
study turaar yavaad irsen surjigneh yum aa erdagon pizda uuruu ugnu biz
Хариулах
2601:1c2:4a00:350:28d5:946e:a233:b634
2023/03/20
1
0
За юун сүртэй юмбээ. Хийх ёстой ажлаа л хийгээд ирээ биз дээ.
Хариулах
202.126.90.24
2023/03/19
3
0
Томилолтын зардлыг 3 өсгөж өгөж хууль, журам бий юу? Ерөнхий сайд хуулиас дээгүүр алцаганаж болохгүй. Энэ бол буруу.
Хариулах
202.131.251.66
2023/03/19
0
0
баахан хоосон төмөр жааз улаан хавтас хүнд хүнд дурсгалын элдэв эрээний битгий хог өгөөрэй дээ хэнд ч хэрэггүй хогнууд л пм байгаам даа
Хариулах
213.87.136.53
2023/03/19
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
192.82.80.138
2023/03/18
0
0
Томилолтын мөнгө нь тэгээд хэдэг төгрөг байдаг юм бол? Хоногийн сай төгрөг байсан ч багадахаар харагдаж байсан даа
Хариулах
202.126.88.190
2023/03/18
0
0
Хуулиараа 3 дахин нэмэгдүүлж олгодог
Хариулах
2601:243:197e:8fc0:7cd7:3e30:a360:65cb
2023/03/18
0
0
tomor ogsonoos l deer
Хариулах
12.197.126.190
2023/03/18
0
0
Bayr hurgie mundag shu
Хариулах
Шинэ мэдээ
MamyPoko брэндийн 20 жил тохиож байна 1 цагийн өмнө
ЕНБД Л.Өлзийсайхан элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав 1 цагийн өмнө
Л.Халтар: Дарханы зам эвдрээгүй 2 цагийн өмнө
“Алтай” хотхоны уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдөр 22.00 цагаас түр зогсооно 2 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжлаа 3 цагийн өмнө
“Оюутан цэрэг”-т орон нутгийн оюутнуудыг хамруулахаар болжээ 3 цагийн өмнө
Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулж байна 4 цагийн өмнө
ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл хэрэгжүүлж буй Глобал санг шалгаж байна 4 цагийн өмнө
Гурван настай хүү өнөөдөр тархины хагалгаанд орно 5 цагийн өмнө
БНХАУ-д зорчигчдын анхааралд 6 цагийн өмнө
УИХ: Эрдэнэсийн санд 1 их наяд төгрөгийн үнэт өв хадгалагдаж байна 6 цагийн өмнө
УЕПГ: Төмөр замчин П.Эрдэнэчулууны зодуулсан гэх хэргийг энэ сарын 29-нд шүүх рүү шилжүүлсэн 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
ЦЕГ: Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор ажиллаж байна 6 цагийн өмнө
Шатахуун, сумны үнэ эрс өссөн тул эзэнгүй нохой, муур устгах ажлын тарифыг шинэчлэв 6 цагийн өмнө
“Гацуурт” ХХК ХХААХҮЯ болон сангуудад ямарч өр төлбөр, зээлийн үлдэгдэлгүй хэмээн МЭДЭГДЭЛ гаргажээ 7 цагийн өмнө
Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх хуулийг хэлэлцэхийг дэмжлээ 7 цагийн өмнө
Эрс хүйтэрч, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна 7 цагийн өмнө
Төрийн банк “хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл”-ийг олгоно 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг хүчиндсэн этгээдэд бүх насаар хорих ял оноолоо 22 цагийн өмнө