Ноолуурын дуудлага худалдааг зүүн аймгаас эхлүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/03/21

Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн Арилжаа, зах зээл хөгжүүлэлтийн менежер Р.Ариунбатаас ноолуурын дуудлага худалдааны талаар тодрууллаа.

-Хөдөө аж ахуйн биржээс орон нутагт ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Хөдөө аж ахуйн бирж нь ноолуурын дуудлага худалдааг тодорхой аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ 3 дугаар сарын сүүлээр зүүн бүсийн аймгуудаас эхлэн зохион байгуулна. Ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулснаар малчид, хоршоод ноолуураа зах зээлийн бодит үнэ ханшаар борлуулах, худалдан авагч нарт нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ.  Бид аймгийн төвүүд болон зарим сумдад дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа хангаад байна. Одоо дуудлага худалдаанд оролцох худалдан авагчдын бүртгэлийг эхлүүлээд байна. 

-Дуудлага худалдаа ямар зарчмаар явагдах вэ?

-“Англи дуудлага худалдаа” буюу нэг худалдагч, олон худалдан авагч гэсэн зарчмаар явагдана. Худалдагч тал зарах барааны хэмжээ, төрөл ангилал, доод үнийн захиалга өгөх бөгөөд үнэ хаялцах зарчмаар буюу хамгийн өндөр үнээр захиалга биелнэ. Үнэ, хугацаа гэсэн дарааллыг мөрдөж, төлбөр тооцоог захиалгад өгсөн үнийн саналаар гүйцэтгэнэ.

-Аль аль аймгуудад, хэзээ зохион байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Ноолуур хамгийн түрүүнд гардаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болоод байна. Дорнод аймагт 3 дугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт 3 дугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт 4 дүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Тухайн аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцөн хугацааг товлож гаргасан. Нэг аймагт дунжаар 5 хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулна.  

-Дуудлага худалдаанд хэн оролцох боломжтой вэ. Оролцогчдод ямар нэгэн шаардлага, шалгуур тавигдах уу? 

-Дуудлага худалдаанд сонирхсон бүх этгээд оролцож болно. Малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бүх хүмүүс нээлттэй оролцох боломжтой. Дуудлага худалдаа нь Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны  журмын дагуу явагдана.  Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн 1 сая төгрөгийн дэнчинг биржийн клирингийн дансанд  байршуулж, баталгаажуулалт хийнэ. Энэ нь төлбөр тооцооны болон дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох зэрэг эрсдэл үүсэхээс хамгаалж байгаа. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ нь 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай. Нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой. Оролцогч талуудын бүртгэлийг 3 дугаар сарын 20-ны өдрөөс Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдааны (https://cloud.mce.mn/register.aspx) системээр бүртгэж эхлээд байна.

-Дуудлага худалдаанд малчид, хоршоод оролцсоноор зах зээлийн боломжит үнээр ноолуураа борлуулах боломжтой юу?  

-Малчид, хоршоод бэлтгэсэн ноолуураа авчрахдаа харьяа орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээ авах бөгөөд үүнийг дуудлага худалдааны системд бүртгэлжүүлнэ. Ингэснээр тухайн ноолуур нь аль бүс нутгаас гаралтайг гэрчилнэ.  Худалдаанд оролцогч малчид, хоршоод ноолуурын доод үнээрээ захиалга хийх ба худалдан авах сонирхол бүхий үйлдвэр, бусад худалдан авагч нар тухайн үнээс дээш дуудаж өрсөлдөх учраас үнэ ханшийн хувьд зах зээлийн бодит үнээр борлуулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.  

-Худалдан авагчдад ямар давуу талтай вэ. Худалдан авагчид нь үндэсний үйлдвэрүүд байх уу?-Дуудлага худалдаанд гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эд нэг цэгт төвлөрснөөр худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх давуу талтай.  Үндэсний үйлдвэрүүд болон ноолуурын худалдаа эрхлэгч бүх этгээд Хөдөө аж ахуйн биржийн дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гарган оролцох боломжтой.

-Бусад аймгуудад дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах вэ? 

-Төв, говийн болон баруун бүсийн зарим аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тухайн бүс нутгийн ноолуурын гарц болон цаг агаарын байдал зэргийг харгалзан орон нутгийн төр захиргааны байгууллагатай зөвшилцөн хугацааг товлон нийтэд мэдээлэл хүргэнэ. 

-Дуудлага худалдаа зохион байгуулсны үр ашиг юу байх вэ?  

-Цаашид сум, орон нутаг бүр өөр өөрсдийн ноолуурыг төвлөрүүлэн дуудлага худалдаагаар боломжит үнэ ханшаар зарах боломжуудыг нээж өгч байна. Мөн худалдан авагч, үйлдвэрлэгчид нэг газраас төвлөрсөн ноолуурыг худалдан авснаар цаг хугацаа, санхүүгийн зардал хэмнэх, өөрөөр хэлбэл сум, баг бүрээр явж ноолуураа цуглуулах зардлыг хэмнэж, дуудлага худалдаанд оролцон шууд худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч болон гаднын худалдан авагчид дэлхийн аль ч улс орноос цахимаар шууд оролцох боломжтой болж байна. Энэхүү дуудлага худалдааг жил бүр зохион байгуулснаар цаашдаа худалдагч болон худалдан авагч нарт томоохон ач холбогдолтой, үр ашигтай үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна.

 

 


4
angry
1
care
0
haha
0
liked
3
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.158.98
2023/03/22
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
66.181.189.241
2023/03/21
1
0
Энэ МАЛЧИДАД гай болноо харж байгаарай ханш унана амлая
Хариулах
124.158.90.3
2023/03/21
0
0
zamaas hi tonshih geed
Хариулах
Шинэ мэдээ
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ 41 минутын өмнө
ЦЕГ: Охин олдсон хэмээн ташаа мэдээлэл оруулсанд хүлцэл өчье 1 цагийн өмнө
Охиныг авч явсан автомашиныг хувийн таван байгууллагын камер шүүж илрүүлсэн 1 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Охиныг хайх ажилд ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргалаа 2 цагийн өмнө
Тодруулга: “Нисдэг тэрэг бий, гэхдээ хөөргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” 12 цагийн өмнө
Азийн наадмаас Б.Чинзориг алтан медаль хүртлээ 13 цагийн өмнө
ЦЕГ: Охины хэрэгт холбогдуулан “Г”-г Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, хэргийг шалгаж байна 14 цагийн өмнө
Машиндаа суулгаж явсан иргэн “охиныг хөнөөсөн” гэж мэдүүлжээ 14 цагийн өмнө
Охиныг машиндаа суулгаж авч явсан иргэнийг сэжиглэж, саатуулаад байна 15 цагийн өмнө
Б.Энхбаяр: Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа 16 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ногоон автобусны асуудалд Дарханаас сонгогдож байсан өмнөх гишүүд холбоотой 16 цагийн өмнө
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо 17 цагийн өмнө
ТЭЦ-4 станцад гэмтлийн улмаас Өвөрхангай, Архангай, Төв аймгуудаар цахилгаан тасалж болзошгүй 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна 17 цагийн өмнө
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023” эхэллээ 17 цагийн өмнө
МАН-ын УЗ: ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүллээ 18 цагийн өмнө
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 19 цагийн өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ 20 цагийн өмнө