Л.Энх-Амгалан: Цаг урагшлуулахыг дэмжихгүй, судалгаагаар хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлдэг гэж гарсан

О.Шүрэнцэцэг
2023/03/21

2023 оны гуравдугаар сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан яамдаас санал авч байгаа юм. Тэгвэл уг асуудлаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр "Боловсролын хүрээлэнгээс судалгаа хийж байгаа. Хүүхэд нэг цагаар эрт сэрнэ гэсэн үг шүү дээ. Боловсролын хүрээлэн өмнө нь нэг судалгаа хийж байсан.  Өмнө хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдэд болон цэцэрлэгийн хүүхдүүдэд бие махбод, организмд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэх дүгнэлт гарсан. Өнөөдөр яамнуудаас санал өгнө. Энэ дээр судалгааныхаа дүгнэлтийг үндэслэж хэлнэ. Яг боловсролын сайдынхаа хувьд зөв шийдвэр биш гэж харж байгаа. Мэдээж Засгийн газрын шийдвэр бол Засгийн газрын шийдвэр,  сайд бүхэн өөрсдийн салбар дээр гарч буй эрсдэл, давуу тал, сул талуудыг бид нар зөв үнэлж байж энэ шийдвэрт хүрэх ёстой" гэлээ.

 


3
angry
2
care
0
haha
29
liked
0
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21