Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
ЦУОШГ-аас өгсөн мэдээллээр зүүн аймгуудын нутгаар цаг агаарын онц, аюулт үзэгдэл болохыг анхаарууллаа.
Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр их цас орж, Хэнтийн нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дорноговийн зүүн, Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Маргааш өдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна