Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн Улсын наадмыг гурван жил тутамд зохион байгуулна

О.Шүрэнцэцэг
2023/03/22

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч, “Дорнын их найрагч” хэмээн алдраа дуурсгасан Данзангийн Нямсүрэнгийн нэрэмжит яруу найргийн Улсын наадмыг 3 жил тутамд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү наадмыг өргөн хэмжээнд, шинэлэг, үр бүтээлтэй байдлаар энэ оны 5 дугаар сард зохион байгуулахаар ажлын хэсэг төлөвлөн ажиллаж байна.

Д.Нямсүрэнгийн 'Дөрвөн цаг" шүлгэнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат аялгууг хийж, Үндэсний их баяр наадмын үеэр үзэгчдэд хүртээл болгосон. Уг дууг ардын жүжигчин "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Т.Ариунаа, Х.Лхагвасүрэн, залуу дуучин Ч.Мишээл нар амилуулсан билээ.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн яруу найрагчдаа дэмжин "Талын шүлэг” яруу найргийн аймгийн уралдааныг жил бүр зохион байгуулах, зохиолчид, яруу найрагчдыг бүсийн болон Улсын тэмцээн, уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, залуу яруу найрагчдыг бэлтгэх дугуйлан, секц ажиллуулах, МЗНЭ-ийн салбарыг оффистой болоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21