Зодуулсан хүүгийн аав: Ээж нь хүүхдийнхээ биеийн байдлыг асууж нэг ч удаа залгаагүй

О.Шүрэнцэцэг
2023/03/22

Хойд эцэгтээ зодуулж хүнд бэртэл авсан гурван настай хүүгийн ар гэрийнхэн өнөөдөр монголчуудаасаа хандив хүслээ. Хүү гурав хоногийн өмнө ухаан орсон учир Турк улсад эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлжээ.  Турк улсад эмчлүүлэхэд ойролцоогоор 120-150 сая төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан талаар ар гэрийнхэн хэлж байна.   

Хүүгийн аав “Манай хүү 6-нд зодуулсан байдаг. Харин би энэ тухай 8-ны өдөр мэдсэн. Намайг ирээд ороод харахад баруун гар нь хугарчихсан, шанаа нь хөхөрчихсөн маш хүнд нөхцөлтэй байсан. 

Эхний ээлжинд би хүүгээ л цаг алдалгүй эмчилгээнд нь явуулмаар байна. Хүүгийн биеийн байдал багагүй дээрдсэн байгаа. Том ахынх нь хувьд өмнө нь тэр хүн зодож, сандал өргүүлж зогсоодог байсан гэж хэлсэн. Ээжийнх нь хувьд өмнө нь хүүхдүүдээ зодож арай ширүүдүүлдэг байсан үе бий. Хүний л амьдрал юм чинь. Тэр үед нь хэлээд л орхидог байсан. Ээжид нь одоо юу ч хэлэх вэ дээ. Салсан шалтгаанаа нээх яримааргүй байна. Үнэхээр салахаас өөр сонголт надад байгаагүй. Одоо бол хүүгийн ээж нэг ч удаа хүүгээ асууж залгаагүй Хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байсан. Мөнгө асуух тоолонд нь өгдөг байсан. Харин том хүүгээсээ сонсохнээ тэр мөнгөөр нь архи дарс аваад л уучихдаг байсан юм шиг байгаа юм. Ээжид нь хэлэх үг олдохгүй байна. Хүү нь зодуулчхаад цусандаа хутгалдаад хэвтэж байхад эмнэлэгт хүргэж өгөхгүй. Тэр хүнийг л өмгөөлж хаацайлсан шүү дээ.Манай хүүгийн ээж нь чамаас саллаа, өөр хүнтэй нийлж амьдралаа бодно гэдэг байсан. Хүний амьдралд саад болоод яах вэ гээд оролцдоггүй байсан. Хүүхэдтэйгээ утсаар  яриад явдаг байлаа. Хэрэгтнийг би огт танихгүй” гэлээ.

Хандивын данс: 5434121006 /Хаан банк/ Аав М.Цогтбаатар

Утас: 94524008


16
angry
4
care
5
haha
2
liked
5
love
64
sad
25
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 6 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 7 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 8 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21