Хүү амьсгалын аппараттай эмчлүүлж байсан ч хүнд үеэ давж биеийн байдал харьцангуй дээрджээ. Гэвч ухаан ороогүй хэвээр байгаа юм. Хүү эмчилгээний 12 дахь хоногтоо бие нь дээрдэж, амьсгалын аппаратнаас салсан гэдгийг хэлж байна.
Хүүгийн ар гэрийнхэн өнөөдөр монголчуудаасаа хандив хүслээ. Хүү гурав хоногийн өмнө ухаан орсон учир Турк улсад эмчлүүлэхээр хандив цуглуулж эхэлжээ. Турк улсад эмчлүүлэхэд ойролцоогоор 120-150 сая төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан талаар ар гэрийнхэн хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна