Н.Анхбаяр: Би Д.Мөнх-Эрдэнийн талаар нэг ч удаа гомдол гаргаагүй, харин ч тэр хүн манай гэр бүлийг гүтгэж олонд танигдсан

М.Төгөлдөр
2023/03/23

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ цагдан хоригдож буй асуудалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

Тэрбээр "Д.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа надад огт хамаа байхгүй. Намайг гурав, дөрвөн жилийн хугацаанд хангалттай гүтгэн доромжилсон. Гэхдээ тэр хүний талаар нэг ч гомдол гаргаагүй. Тэр хүний намайг төрийн сургалтын сангаар сурсан гэдгээс бусад нь бүгд худал. Өөрөө л намайг гүтгэж доромжилж байгаа хүн. Ер нь гурав дөрвөн хүн л улс төрийн зорилгоор манай гэр бүл рүү дайрч байгаа ш дээ. Сонгууль дөхөхөөр л манай аав руу дайрдаг. Тэр хүн олон нийтэд өөрийгөө таниулахын тулд манай гэр бүл рүү дайрч сүүлдээ хүн болгон руу дайрдаг болсон. Та нар бод л доо. Хэн нэгэн хүн өөрийн чинь гэр бүл рүү дайраад байвал ямар байх уу. Тэгээд ч энэ хүн тооноор орж ирсэн, салбарын биш хүн, Хятдад хууль тогтоомж зөрчсөн, ажлын шаардлага хангахгүй байсан хүн. Энэ хүн өөрөө л энэ байдлыг бий болгосон" гэлээ. 


0
angry
0
care
7
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 4 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 4 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 12 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 12 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25