УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дарааллыг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр товложээ. Тухайлбал, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Т.Аюурсайхан сайдыг Засгийн газрын гишүүний албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргасан бөгөөд энэхүү захирамжаа УИХ-д танилцуулах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна