Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-ний өдөр эхлүүлсэн билээ.
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг алслагдсан аймгуудад онгоц, нисдэг тэргээр, бусад аймаг, нийслэлийн дүүргүүдийн сонгуулийн хороодод машинаар цаг хугацаанд нь тээвэрлэн хүргүүлж өнөөдөр дууслаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна