ЗХУТ: Түгжрэлийг бууруулахын тулд энэ туршилтыг хийх гэж оролдсон юм, буруу юм хийсэн бол уучлаарай

О.Шүрэнцэцэг
2023/03/27

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахын тулд зарим уулзварыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох туршилт хийх гэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт холбогдох албанаас зарласан. Тэгвэл Нарны гүүрний доод талын буцаж эргэх хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байгаа юм. Тэгвэл үүнийг Нарны хороолол болон ойролцоох хотхоны оршин суугчид эсэргүүцэж буйгаа өнөөдөр илэрхийлэв.

АЛБАНЫХАН: НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЗОРИГТОЙ ШИЙДВЭР ГАРГАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ)-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ хүргэж өгөхийн тулд өглөө, оройн ачааллын үеэр буцаж эргэдэг. Буцаж эргэх үйлдэл нь бусад хөдөлгөөнийг огтлолцуулж, аюулгүй байдал хангахгүйгээс шалтгаалж маш их эрсдэл үүсээд байна. Иймд Алтай хотхонд шинээр замын тэмдэг тэмдэглэгээний ажлууд хийгдэж байгаа. Алтай хотхоны оршин суугчид хүүхдээ сургуульд хүргэхийн тулд уулзварын голд буцаж эргэхгүй, нийтийн эрх ашгийг хөндөхгүйгээр зарим зохицуулалтыг хийж байна.Нарны гүүрний доод талын буцаж эргэх хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнтэй болгож байгаа" гэсэн юм. 

ОРШИН СУУГЧИД : БИД ХОРООЛОЛ ДУНДУУРАА НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЯВУУЛАХГҮЙ

Нарны хороолол болон ойролцоох хотхоны оршин суугчид эсэргүүцэж буйгаа өнөөдөр илэрхийлэв. Иргэдийн хэлж буйгаар уг зохицуулалтыг хэрэгжүүлбэл хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж, сургууль, цэцэрлэгтээ явахад нь эрсдэл үүсэж болзошгүй хэмээн үзэж байгаагаа юм. Оршин суугчид "Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаар туршилт хийж болохгүй", "Хүүхдийн зорчих эрх хороолол дотроо аюултай боллоо", "Машинаа бодсон бол хүнээ бас бодолцож шийдвэрээ гаргана уу", "Нэг хороолол дундуур нөгөө хорооллын иргэд дамжин өнгөрөх нь зөв шийдэл биш" гэх зэрэг бичиг барьж, эсэргүүцлээ илэрхийллээ. 


11
angry
0
care
3
haha
8
liked
0
love
2
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21