ӨВӨРХАНГАЙ: Нийт хүн амын 22 хувь нь газраа үнэ төлбөргүй өмчилжээ


Аймгийн ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаанаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 онд өмчлүүлэх газрын талаар асуудал оруулж хэлэлцүүллээ.

2022 онд 983 иргэн 57.78 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн байна. Аймгийн хэмжээнд нийт 26093 иргэн 2373.7 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчлөөд байгаа ба энэ нь нийт хүн амын 22 хувийг эзэлж байна. Мөн 66 иргэн 6 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчилжээ.

2023 онд 1040 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 91 га газрыг хуулийн дагуу үнэ төлбөргүй өмчлүүлэхээр төлөвлөөд байна. Газар өмчлөх эрхээ баталгаажуулсан 2497 иргэн өмчийн газраа арилжааны банкинд барьцаалан 45 сая төгрөгийн зээл авчээ.

Аймгийн ИТХ-аас Төлөөлөгчдийн саналд үндэслэн газрын цахим мэдээллийг иргэдэд ил тод, хүртээмжтэй сурталчлах, мөн иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх газрыг олгохдоо тэдний эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөх, хэрэв газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол хуулийн дагуу тухайн газрыг дахин эргэлтэд оруулах үүрэг, чиглэлийг өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 3 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 3 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 20 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 21 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 23 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 23 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15