ӨВӨРХАНГАЙ: Отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах санамж бичиг байгууллаа


Аймгийн Засаг дарга А.Ишдорж Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбаттай отрын малчдыг өвөлжүүлж, хаваржуулах талаар санамж бичиг байгууллаа.

ХХААХҮЯ-наас гаргасан эрсдэлийн үнэлгээгээр өвөлжилт хүндрэх аймгийн тоонд Өвөрхангай орж байгаа бөгөөд одоогоор 10 гаруй сумын 700-гаад малчин өрх 400 мянга орчим малтайгаар бусад аймагт отор нүүдэл хийх төлөвтэй байгаа юм. Тиймээс Дундговь аймгийн сумдад отроор өвөлжиж, хаваржих Өвөрхангай аймгийн малчдыг бүх боломжоор дэмжин ажиллах хүсэлтийг аймгийн Засаг даргаас тавьсан байна.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хүсэлтийг хүлээн авч, отроор яваа малчдад төрийн үйлчилгээг хүргэх, өвөлжөө, хаваржаа, уст цэгээр хангах талаар анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Санамж бичигт отроор очихдоо малын гарал үүслийн гэрчилгээтэй байх, эрүүл бүсээс мал оруулах, очсон нутгийнхаа бэлчээрийг зөв зохистой ашиглах, худаг, хороо бууц зэрэг өмч хөрөнгийг хамгаалах, отроор яваа өндөр настай хүмүүс, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Р.Булгамаа: Хууль зүйн ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэж олон иргэн асуусан байна? 1 цагийн өмнө
Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ 4 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 5 цагийн өмнө
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 22 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 23 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно Өчигдөр
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй Өчигдөр
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно Өчигдөр
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна 2026/07/16
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно 2026/07/16
Шөнийн автобус үйлчилж байна 2026/07/16
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна 2026/07/16
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2026/07/16
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2026/07/16
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2026/07/16
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15