У.Бямбасүрэн: Сонгон шалгаруулалтаар GS25 хамгийн сайн үнэлгээг авч, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулахаар болсон

О.Шүрэнцэцэг
2023/03/28

Төрийн ордонд GS25 сүлжээ дэлгүүрийн салбар нээгдэхээр болcон. Тус сүлжээ дэлгүүр ажиллах нь зөв эсэх талаарх маргаан олон нийтийн сүлжээнд яригдаж байгаа юм. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Төрийн ордны цогцолборт  үйл ажиллагаа явуулж байсан зоогийн газар, кофе шоп гэх мэт газруудыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож, татан буулгах шийдвэр гарсан. Төрийн ордонд хурал зөвлөгөөн, чуулган, байнгын хорооны хурал, гадаадын төлөөлөгчдий хүлээн авч уулзах гэх мэт төвлөрсөн арга хэмжээ их болдог. Тийм учраас үйлчилгээ сайтай байх ёстой. Энэ орон зайг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн. Жишээлбэл, Төрийн ордны зоогийн газрыг 10 байгууллага, кофе шопыг 14 байгууллага, сүлжээ дэлгүүрийг үзье гэж таван байгууллагын төлөөлөл үзсэн. Үүнд "GS-25" сүлжээ дэлгүүр орсон юм.

Тийм учраас Төрийн ордны нэг давхарт талбай түрээслэхээр болсон байгууллагууд дотор энэ сүлжээ дэлгүүр багтсан. Одоо засварын ажлаа хийж байна. Удахгүй үйл ажиллагаагаа явуулах байх. Журмын дагуу сонгон шалгаруулахад үнийн санал нөлөөлсөн. Тус компани хамгийн өндөр үнэ өгсөн. Төрийн ордон онцгой объект учраас сүлжээ дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахгүй " гэв.


9
angry
0
care
0
haha
8
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21