Ж.Ганбаатар: Биржээр нүүрс арилжаалах шийдвэрээсээ буцахгүй, худалдан авагч талд “Дасан зохицоорой” гэж хэлсэн

О.Шүрэнцэцэг
2023/03/28

Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг батлан хэрэгжүүлж буй. 

Журмын хүрээнд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нийт таван удаагийн худалдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Энержи ресурс” ХХК-ийн 210 мянган тонн нүүрс худалдаалжээ.

Биржээр нүүрс арилжаалж эхэлсэнтэй холбоотойгоор зарим асуудлын хүрээнд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Уурхайн ам нөхцлөөр 60-70 ам.доллараар зардаг байсан нүүрсээ бид 120 ам.доллараар зарж байгаа. Мэдээж 60, 70 ам.доллараар авч байсан хүмүүсийн хувьд шууд 178 ам.доллараар зарласнаар нүүрсний арилжаанд болгоомжтой оролцож байгаа нь үнэн. Хууль нь албан ёсоор долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хүртэл зөвхөн туршилтын журмаар биржийг ажиллуулж байгаа. 

Ингэснээр  Монгол Улсын баялаг, ард түмний баялаг ширээн доогуур наймаалцдаг байсан асуудал зогссон гэсэн үг. Худалдан авагчдын зүгээс дургүйцэж байгаа нь үнэн. Бид  биржээр тогтсон үнээр нүүрсийг гэрээлэх ёстой. Хэрвээ урт хугацааны гэрээ хийх гэж байгаа бол зөвхөн биржээс л авах ёстой. Хуучин  байгуулсан  гэрээнүүдэд бол  бид  зарим талд нь хүндэлтгэлтэй хандаж байгаа. Уурхайнуудын талаас өөрсдөө шийдвэрлэх асуудал. 60-70 ам.доллараар хийгдсэн  байгаа нүүрсний үнийг өсгөх ёстой. Ширээний  ард сууж байгаад аливаа асуудлыг шийддэг тэр соёл руу орох ёстой. Энэ хүрээнд манай яам болон Монгол Улсын Засгийн газар ажиллаж байна. Биржээр нүүрс арилжаалах шийдвэрээсээ буцахгүй, худалдан авагч талд “Дасан зохицоорой” гэдгийг хэлсэн" гэлээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21