УЕП Б.Жаргалсайхан: Гурван гишүүний хэрэг хангалттай нотлох баримтуудтай учраас заавал түдгэлзүүлж шалгах шаардлагатай

Н.Мижидмаа
2023/03/29

Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан: Нэр бүхий гурван УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн тав дахь өдөр оруулж ирсэн. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр санал оруулсан. Энэ хэрэгтэй холбоотой түүнийг 11 хүнтэй уулзахыг хязгаарласан бол хэрэгт холбогдуулан нэг хүнийг яллагдагчаар татсан. Мөн 119 хүнийг гэрчнээр дуудсан. Д.Бат-Эрдэнэ гишүүнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг зүйл заалтаар яллагдагчаар татсан. Энэ хэрэгт нийт 66 хүнийг гэрчээр асууж 11 хүнийг яллагдагчаар татаад байна. Компанийн хувьцаа, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Харин Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих , эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Үүнд 16 эд хөрөнгө битүүмжилж, 60 хүнийг гэрчээр асуусан. Баримт нотолгооны үр дүнд гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг олгооч ээ, түдгэлзүүлэхгүйгээр шалгах ажиллагаа явуулах нь шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгчид эрсдэл үүснэ. Ямар эрсдэл вэ гэхлээр энэ ажиллагааны үр дүнд аль нэг хэсэгт мөрдлөг хийж, гишүүний хамаарал бүхий обьектод нэгжлэг хийхэд энэ нь хууль бус ажиллагаа болдог. Энэ нь гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн болно. Учир нь УИХ-ын тухай хуулийн 9.8-д гишүүнийг албадан саатуулах, орон гэр, обьектод нэгжлэг хийхийг хориглодог учир бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах саналыг бид хүргүүлсэн. 


1
angry
1
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 3 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 4 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 11 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 11 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25