Дэлхийд гарцтай Эмпати сургуулиуд

О.Шүрэнцэцэг
2023/03/30

Зургийн тайлбар: Эмпати сургуулиудын сурагчид Австралийн SP JAIN Их сургуульд 65- 90 хүртэл хувийн тэтгэлэгт хамрах боломжтой хамтын ажиллагааны гэрээг 2023 оны 2 сард байгуулав. 

Боловсролын сангийн зээл тойрсон асуудлууд нийгмийн халуун сэдвийн нэг болж байна. Энэ үеэр зарим хүмүүс зээлээр биш өөрөө тэтгэлгээ олж суралцсанаа илэрхийлж байгаа бол зарим нь шалгаруулах журам нь шударга бол аль болох олон залуус гадагшаа явж сурах нь чухал гэдгийг хэлж байна. Энэ тал дээр олон нийт нэг байр суурьтай байгаа нь анзаарагдаж байгаа юм. Аль болох дэлхийн томоохон сургуулиудад суралцаж, чадварлаг боловсон хүчин болж Монголдоо ирэх нь чухал хэмээж байна. Тэгвэл ямар арга замаар монгол залуус дэлхийн хэмжээний мэдлэг чадварыг эзэмших боломжтой вэ.

Эмпати сургуулиудын нийт төгсөгчдийнх нь 60-70 хувь нь гадаадын их дээд сургуульд тэтгэлгээр явж суралцдаг гэгддэг. Тиймээс тэдний төгсөгчид ямар шугамаар тэтгэлэг олж, ийм амжилттай суралцдаг талаар багахан мэдээлэл бэлтгэн хүргэлээ. 

Эмпати сургуулиудад ESAP хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн орон тооны зуучлагч зөвлөх багш буюу college counselor ажиллаад даруй таван жил болжээ. Ахлах ангид сурагчдыг орсон цагаас нь мэргэжлээ зөв сонгох, сонгосон мэргэжлээр нь аль улсын ямар сургуулиудад илүү боломж байдаг талаар эртнээс зөвлөж, хүссэн гадаадын их дээд сургуульд нь бэлтгэж, тэтгэлэг авахад нь чиглүүлж зөвлөдөг ажээ. 

Эхнээс нь аваад дуустал нь хүүхдүүддээ зөвлөж, хамтдаа захидал бичиж чиглүүлдэг. Хангалттай тэтгэлэг авахын тулд хүүхдүүд төлөвлөгөө гаргаж, төрөл бүрийн семинар лекц танилцах дадлагад хамрагдаж, бас хүмүүнлэг олон нийтийн үйл ажиллагааг өөрсдөө зохион байгуулж оролцсоноор өндөр хувьтай тэтгэлэг авах сууриа тавьдаг байна. Сургууль бүрд байх college counselor-ийн тусламжтай сурагчид эртнээс төлөвлөгөө гаргаж, хүссэн сургуульдаа элсэн орох боломж нь улам ихэссээр байгаа юм байна.

Мөн сургууль дээрээ гадаадын их дээд сургуулиудад элсэхэд шаарддаг IELTS, SAT зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудад бэлтгэх вакум сургалтуудыг 2019 оноос тогтмол зохион байгуулах болжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын өвлийн амралтын үеэр болсон IELTS-д бэлтгэх сургалтад хамрагдсан 180 сурагчийн дундаж оноо эхэндээ 4.77 байсан бол сургалтын дараа 6.07 болж өссөн байх жишээтэй.

Хичээлээс гадуур давхар зардал гаргаж суралцах биш сургууль дээрээ хамрагдах нь олон талын давуу талыг сурагч, эцэг эхчүүдэд олгодог байна. Түүнээс гадна Эмпати сургуулиуд дэлхийн олон орны их дээд сургуулиудтай хамтран ажиллах гэрээтэй байдаг нь сурагчдадаа томоохон боломжийг өгдөг ажээ. 

Үнэхээр дэлхийд гарцтай энэ сургуулиуд монгол залууст дэлхийн хэмжээний боловсролыг тэтгэлэгтэй, хямд өртгөөр авахад том гүүр нь болж байна. Тухайлбал, АНУ-д суралцахад гадаадын оюутнууд өндөр төлбөр төлдөг. Харин Эмпати сургуулиудтай гэрээтэй Флорида Галф Коаст их сургууль хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын оюутнаас авдаг 32 мянган ам.долларын төлбөр биш харин дотоодын оюутны 5000 ам.долларын төлбөрөөр суралцах боломжийг шалгуурыг давсан сурагчдад олгож байгаа ажээ. Тус сургуульд одоогийн байдлаар 20 гаруй сурагч тэнцсэнээс таван сурагч урилгаа хүлээн авч, алсын Америкийг зорих гэж байна.

 Хамтын ажиллагааны хүрээнд Эмпати сургуулийн сурагч Флорида мужийн иргэдтэй адил төлбөрөөр өндөр боловсролыг эзэмших боломж нээгдсэн нь энэ юм. Мөн БНСУ-ын Бусаны Үндэсний их сургуультай зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм байна. Жил бүр тус сургуулиас төлөөлөгчид ирж Эмпатийн хүүхдүүдээс тест, ярилцлага авч 20-100 хувийн тэтгэлгийг олгодог болоод уджээ. 2017-2018 оны хичээлийн жилд 12 төгсөгч, 2018-2019 оны хичээлийн жилд 6 сурагч, 2020- 2021 оны хичээлийн жилд 20 орчим сурагч 20-100 хувь хүртэлх тэтгэлэгтэй суралцаж байгаа юм байна. 2021-2022 онд гэхэд12 сурагч 100 хувь хүртэлх тэтгэлэгт авсан байна. Бас Инха их сургуультай хамтран ажилладаг бөгөөд жилд 5-6 хүүхдэд тэтгэлэг олгодгийн хоёр хүртэлх хүүхдэд 100 хувийн тэтгэлэг өгдөг байна.

Зургийн тайлбар: Эмпати сургуулиуд АНУ-ын Флорида Галф Коаст Их сургууль, Швейцарийн Люцерний Их сургууль, БНСУ-ын Бусаны Үндэсний Их сургууль, Инха Их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсны үр дүнд сурагчид нь хөнгөлттэй нөхцлөөр, тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

Эмпати сургуулиуд Швейцарын Люцерний Хэрэглээний Шинжлэх Ухааны Их сургуультай 2020 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Дэлхийд эрэлттэй байгаа IT, software мэргэжлээр тэтгэлэгтэй суралцах боломж монгол залууст сургуулиудын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олддог бөгөөд жилдээ ердөө 2500-3000 евро төлөөд Швейцарын энэхүү сургуульд суралцаж болно. 

IELTS шалгалтын 6.5 оноог давсан хүүхдүүдээс эсээ болон ярилцлагын шалгалт авдаг бөгөөд одоогийн байдлаар 8 сурагч тус сургуульд суралцаж байгаа ажээ. Эмпати сургуулиудыг нэгтгэсэн Эдузон Эдукэйшн Групп 30 жилийн ой дээрээ бас нэгэн томоохон хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн нь Австралийн SP JAIN Их сургуультай хамтран ажиллах болжээ. 

Австралийн Сидней, Сингапур, Энэтхэгийн Мумбай, АНЭУ-ын Дубай хотуудад салбар сургуулиудтай тус сургуулийн Олон Улсын Бизнесийн Удирдлагын хөтөлбөр нь гэхэд Уолл Стрийт сэтгүүлээс гаргадаг жагсаалтад дэлхийд 4-т жагсдаг нэр хүндтэй сургууль юм. Энэхүү алдартай сургууль гэхэд эдний 5 хүртэлх сурагчийг Мэдээллийн Шинжлэх Ухаан, Бизнесийн Удирдлага гэсэн чиглэлээр элсүүлж, 65-90 хувь хүртэл хувийн тэтгэлэгт хамруулах боломжтой хамтын гэрээг тэд байгуулжээ. 

Монгол залуусыг дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд бодлогын түвшинд дэмжиж ажилладаг цөөхөн сургуулиудын нэг Эмпати. Дэлхийд гарцтай энэ сургуулиудын хаврын элсэлтийн шалгалт эрэлттэй өрсөлдөөнтэй байдаг нь ч төгсөөд хүүхдүүдийнх нь ирээдүй тодорхой байдагтай холбоотой биз ээ. Монгол залуус дэлхийн хэмжээний боловсролыг өр зээл тавихгүй, өртөг хямдаар олох боломж бас бий.

Зургийн тайлбар: 2022 онд 90 төгсөгч 313 төрлийн 34,7 тэрбум төгрөг, 2021 онд 91 төгсөгч 214 төрлийн 12,6 тэрбум төгрөг, 2020 онд 32 төгсөгч 33 төрлийн 3,3 тэрбум төгрөгтэй тэнцэх тэтгэлэг, хөнгөлөлтөд хамрагдах болзлыг тус тус хангасан.

0
angry
0
care
4
haha
10
liked
1
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 19 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 19 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 20 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 20 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 21 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 21 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03