Халдашгүй байдлын дэд хороо: Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувь дэмжлээ

О.Шүрэнцэцэг
2023/03/29

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал найман цаг орчим хаалттайгаар хуралдаж дууслаа. Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг 100 хувь дэмжлээ. 

Дэд хорооноос гаргасан шийдвэрийн талаар тус дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийв. Тэрээр "Ерөнхий прокурорын оруулж ирсэн саналыг хэлэлцлээ. Гурван гишүүн, ерөнхий прокуророос асуулт асууж, хариулт авлаа. Ингээд гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргалаа. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрийг гаргасан. Энэ бол гурван гишүүнийг буруутай эсэхийг тогтоож байгаа асуудал биш. Хууль хяналтын байгууллага ажлаа түргэн шуурхай хийх боломжийг хангаж байгаа юм

Хоёрдугаарт, мөрлөн шалгах ажиллагааг түргэн шуурхай  явуулж гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд оруулж ирээч гэсэн зөвлөмжийг ерөнхий прокурорт өглөө" гэв. 

Бичлэгээр үзэх: 

НЭМЭЛТ:

-Т.Аюурсайханд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэг. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хориглосон, нэг хүнийг яллагдагчаар татсан. 119 хүнийг гэрчээр асуусан.

-Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан. Нийт 66 хүнийг гэрчээр асууж, 11 хүн яллагдагчаар татагдаад байна.


0
angry
0
care
1
haha
13
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21