ЕНБД Л.Өлзийсайхан элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.03.31) Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 58 жилийн ой 2023 онд тохиох боловч манай хоёр улс нэн эртний түүхэн харилцаатайг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан дурдаад, жил гаруйн өмнө Францын Сенатын танхим дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, өнгөрөгч 2022 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид хариу айлчилсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлснийг тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, тус улсын Сенатын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газрын удирдлагуудтай уулзсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсныг онцлов.

Энэхүү айлчлалын үеэр Францын Удирдлагын Үндэсний Институциэс явуулдаг богино хугацааны туршлага судлах сургалтын хөтөлбөртэй танилцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчдыг хамруулах, Францын болон Европын холбооны улсуудын парламентуудын туршлагаас суралцах, харилцан солилцохоор тохиролцсон талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцолсон юм. Мөн тус улсын Сенатын Тамгын газрын үйл ажиллагаа, парламентын мэдээллийн технологийн хөгжил, иргэд, олон нийт болон хууль тогтоох байгууллагын цахим харилцааны туршлагыг үзэж сонирхон, энэ чиглэлээр хамтран ажиллахаар болсныг тэрбээр дурдав. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийг боловсруулахдаа Францын парламентын хяналт, шалгалтын тогтолцоог судалж, өөрийн орны онцлогт тохируулан зарим зүйлийг авсан тухай тэрбээр танилцуулж, эдгээр болон бусад чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөн хүрээнд идэвхтэй өрнүүлэх Элчин сайдын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Элчин сайд Себастиан Сүрүн дипломат салбарт 26 жил ажиллаж буй туршлагатай хүн аж. Тэрбээр, аливаа улс орнуудын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй байдгийг туршлагаасаа олж мэдсэнээ ярьж, Францын Сенат, Үндэсний ассамблей болон тэдгээрийн Тамгын газрыг Монгол Улсын Их Хурал, Тамгын газартай холбож, харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж ажиллахаа илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, эсэх асуудал яригдаж буй энэ үед Францын парламентын арвин туршлага, алдаа онооноос суралцах нь Монголын парламентчдад тус нэмэр болно хэмээн тэрбээр онцоллоо.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Элчин сайд Ц.Жамбалдорж, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх, ноён Жулиен Пауперт нар оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2 цагийн өмнө
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2 цагийн өмнө
Налайх дүүргийн замыг түр хаана 9 цагийн өмнө
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 10 цагийн өмнө
Монголын анхны “Ногоон өртөө” CU 600 дахь салбар нээлтээ хийлээ 10 цагийн өмнө
ЗГ: Ажил олгогчийг оюутны НДШ-ээс чөлөөлнө Өчигдөр
“Ардын нам-Ард түмэндээ” аян Ерөө сумын Бугант тосгонд үргэлжиллээ Өчигдөр
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Өчигдөр
ЧУУЛГАН: ҮХЦ-ийн хоёр гишүүнийг томилж, 18 хуулийн төсөл хэлэлцэнэ Өчигдөр
3x3: “Улаанбаатар Амазонс” баг Францын багтай тоглоно Өчигдөр
Туул голд суусан зургаан автомашин, 17 иргэнийг аврагчид аюулгүй газарт татан гаргажээ Өчигдөр
Төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 2026/06/25
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 2026/06/25
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 2026/06/25
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 2026/06/25
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 2026/06/25
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 2026/06/25
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 2026/06/25