БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт ХУВААРЬ

О.Шүрэнцэцэг
2023/04/01

БНСУ-д хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын энэ оны хуваарь гарчээ. 

Энэ удаагийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад ehalamj.mn сайтаар бүртгүүлнэ. Тус шалгалтад зөвхөн бүртгэлийн код хүлээн авсан иргэд хуваарийн дагуу хамрагдахыг мэдэгдсэн байна. 

Шалгалт зохион байгуулагдах хугацаа:

  • Нэгдүгээр ээлж дөрөвдүгээр сарын 7-28-ны өдрүүдэд (2880)
  • Хоёрдугаар ээлж 2023 оны 6 дугаар сарын 12-30-ны өдрүүдэд (2696)

Шалгалт зохион байгуулагдах газар: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хоёрдугаар давхарт CBT танхимд (ХУД. 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Таван Богд группийн замын урд талд)

Шалгалт өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс:

  1. Шалгалтын хуваарийг бүртгэлийн программ хангамжаас автоматаар ТАНД олгогдсон "5040..." дугаараар шалгана.
  2. Хуваарьт өдөр, цагт шалгалтад орохдоо цахим үнэмлэх эсхүл гадаад паспорт (ТҮЦ машинаар уншуулсан лавлагаа)-ыг эх хувиар нь заавал биедээ авч ирнэ. Бичиг баримтгүй бол шалгалтад орох боломжгүй. 
  3. Энэ онд 110-аас дээш оноо авсан нийт 2,404 Монгол ажилтныг онооны дарааллаар сонгон шалгаруулж авахаар төлөвлөсөн тул солонгос хэлний Topik (1~2 түвшин) болон дундаас дээш түвшинд бэлтгэгдсэн байна.
  4. Шалгалтад хамрагдах цагийг хатуу баримтлан суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүй.
  5. Шалгалтын байранд бусдад саад учруулахгүй байж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
  6. Унших, сонсох төрлөөр завсарлахгүйгээр 50 минутын турш үргэлжлэх тул шалгалтаас түр гарахыг хориглоно.
  7. Бямба, Ням гаригуудад шалгалт зохион байгуулагдахгүй. Хугацааны хувьд тухайн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөлт орж болно.
  8. Таны бүртгэлтэй утасны дугаарт ХХҮЕГ-ын /131288/ тусгай дугаараас шалгалт өгөх хугацааг сануулсан мессэж илгээгдэнэ.
  9. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийг нэрсийг 2 дахь шалгалт буюу Ур чадварын шалгалтын хуваарьтай хамт (Y/8 ,YIII/11) зарлана.

Шалгалтын бүтэц:

  1. Олон хувилбарт тест, 
  2. Унших, сонсох шалгалт нь завсарлахгүйгээр үргэлжилнэ. 

Онооны тайлбар: Нийт авах боломжит оноог 200%-д хувилах тохиолдолд 55 оноо нь 110 оноотой ижил байна.

Шалгуур: Нийт 100 оноо авах ёстойгоос 55-с дээш оноо авсан иргэдийг өндөр онооны дарааллаар авахаар төлөвлөж буй тооноос 1.1 дахин их тоонд багтааж шалгаруулна.

Албан ёсны мэдээллийн цахим хуудаснууд 

  1. ХХҮЕГ-ын цахим хуудас (www.hudulmur-halamj.gov.mn)
  2. БНСУ-ын АҮХНХЭГ-ын Төлөөлөгчийн газрын цахим хуудас (www.monkor.net)
  3. ХЭЗОТ-ны СХТТШ-ын цахим хуудас (www.epstopik.hrdkorea.or.kr) –Оноо харах



1
angry
3
care
0
haha
5
liked
1
love
7
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21