УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

О.Шүрэнцэцэг
2023/04/01

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн баасан гаригт хуралдаж дараагийн долоо хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийнхээ төлөвлөгөөг гаргадаг. Үүний дагуу хуралдаж ирэх долоо хоногийнхоо төлөвлөгөөг гаргажээ. 

Даваа гариг/2023.04.03/

10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

12.00 цагаас Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/

  1. Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай/
  2. Түр Хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай/
  3. Бусад /Түр хорооны нотлох баримт шинжлэн судлах сонсголын хэвлэлийн бага хурлын тухай/

Мягмар гариг/2023.04.04/

10.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсно.

11.00 цагаас Төсвийн байнгын хороо

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

11.30 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээчийг томилох тухай/
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  4. Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022.06.27-нд зохион байгуулсан хяналтын сонсголын тайлан сонсох
  5. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.30 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

  1.  Аж үйлдвэрийн сэргэлтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

Лхагва гариг/2023.04.05/

10.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
  2. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүн 2022.09.26-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын цаг үеийн нөхцөл байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо

  1. Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлан сонсох
  2. Бусад

14.00 цагаас Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

  1.  Иргэний бүртгэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

Пүрэв, баасан гариг/2023.04.06, 07/

10.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

  1. Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүн 2022.09.26-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутгах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  7. Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний талаар
  8. Бусад

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана 8 цагийн өмнө
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ Өчигдөр
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал Өчигдөр
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо Өчигдөр
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна Өчигдөр
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05
Бага зэргийн бороо орно 2026/06/05
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 2026/06/04
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 2026/06/04
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 2026/06/04
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 2026/06/04
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 2026/06/04
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 2026/06/04
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 2026/06/04