МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо

О.Шүрэнцэцэг
2023/04/03

МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Тус бүлэг өнөөдөр намын бүлгийн дэд даргаа сонгосон байна. Бүлгийн нийслэлийн асуудал хариуцсан дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг сонгожээ. Ингэснээр МАН-ын бүлэг гурван дэд даргатай боллоо.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, бүлгийн дэд даргыг сонгох тухай асуудал хэлэлцсэн. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг гараад, ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн санал, дүгнэлтийн сонслоо. 

УИХ дахь МАН гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Тиймээс нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ажиллана. 

Мөн сүүлийн үед бизнесийг дарамтлах, булаах зэрэг асуудал газар авлаа. Тиймээс бизнес эрхлэгчдийн бизнесийг булааж, халдаж байгаа асуудлыг яаралтай хэлэлцэж, УИХ дахь бүлэгт танилцуулах үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн" гэв. 



0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21