“Land Cruiser 200” машиныг хулгайлан задалж, худалдах гэж байсныг илрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2023/04/03

Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хашаанд байсан “Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж хэргийг урьд өмнө нь шүүхээс ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй ”З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Уг этгээд нь алдагдсан тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд нуусан байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд Та бүхэн тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй этгээд, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байна.


7
angry
1
care
0
haha
5
liked
4
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21