Цасан шуурганд нэг хүн амиа алдаж, нэг иргэн сураггүй алга болжээ

О.Шүрэнцэцэг
2023/04/03

Цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд эрс хүйтэрч ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурах талаар онцгойлон анхааруулж байв. Тэгвэл цаг агаарын энэ үзэгдлээс болж нэг иргэн амиа алдсан бол нэг иргэн сураггүй алга болжээ. Тухайлбал, 

Баянхонгор аймгийн Богд сумын Луугар багийн “Элст хүрэм” гэдэг газар иргэн Б нь дөрөвдүгээр сарын 1-ний 21:00 цагт малчин Н-ийн гэрээс гарч Баянлиг сумын чиглэлд мотоциклоор зорчиж яваад сураггүй алга болжээ. Иймд Богд сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Богд, Баянлиг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Б /60 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар дөрөвдүгээр сарын 2-нд  13:05 цагт Богд сумын Луугар багийн “Тарималын-Ам” гэдэг газар цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багийн Гурвансайхан хорооллын 7 дугаар гудамжинд Иргэн А дөрөвдүгээр сарын 1-ний 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн А /50 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг гурван бүлэгт хуваагдан хайсан байна. Нэгдүгээр бүлэг Гурвансайхан хороололоос Морь барианы талбай хүртэл 20 км-т, Хоёрдугаар бүлэг Хөх толгойн-Ам гэдэг газраас Ханхонгорын гүүр гэдэг газар хүртэл 20 км-т, Гуравдугаар бүлэг Гурвансайхан уулын чиглэлд 10 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:15 цагт түр зогсоожээ. 

Түүнчлэн их хэмжээний орсон цаснаас болж нэг айлын 150 орчим бог мал цасанд дарагдсан байна. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Адаацаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж малчин Б-ын цасанд дарагдаж хорогдсон 150 бог малаас 65 бог мал /23 хонь, 42 ямаа/-ын сэг зэмийг татан гаргасан бөгөөд 85 бог малын сэг зэмийг өнөөдөр гаргаж цэвэрлэхээр болжээ.  


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
4
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21