Г.Занданшатар: Төрийн албыг цомхон, чадварлаг болгож бүтээмж, үр дүнг сайжруулах цогц шинэчлэл хийх шаардлагатай

О.Шүрэнцэцэг
2023/04/03

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.04.03) Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг тэргүүтэй тус зөвлөлийн гишүүд “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлан”-гийн талаар танилцуулав. 

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайланг тус зөвлөлөөс Улсын Их Хуралд жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан хүргүүлдэг.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсныг тэмдэглээд төрийн албаны цогц шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэсэн шаталсан судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийлгэж, бодлогын зөвлөмж гаргаж ажиллахыг чиглэл болгов. Түүнчлэн ёс зүйгүй хэсэг албан хаагчдын алдаа дутагдлаар нийт төрийн албаны нэр хүндийг харлуулах нь зүйд нийцэхгүйг Улсын Их Хурлын дарга дурдаад төрийн албаны шинэчлэлийг голлон хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдын дунд төрийн албаны бүтэц, тогтолцоо, нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчин, шударга зарчим үйлчилж чадаж байгаа эсэх талаар судалгаа хийж, төрийн албан хаагчдын дуу хоолойг сонсох шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн Улсын Их Хурлын дарга төрийн албаны хаагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаад шүүмжлэлтэй хандаж, төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар цалинг нь нэмэгдүүлж, бүтээмжийг нь өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэлийг хийх ёстойг сануулав.


Тайлант он бүхэлдээ төрийн албанд ур чадварын шилжилт хийх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Төрийн албаны тухай хуульд энэ чиглэлээр нэмэлт өөрчлөлт орж, төрийн албан тушаалын ангилал хооронд ур чадварын шилжилт хийх боломж бүрдсэн. Энэ хүрээнд төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох, төрийн тусгай болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд адилтган авч үзэх журам, жагсаалт гаргаснаар төрийн албаны ангилал хооронд сэлгэх, шилжүүлэх, ажилтны ур чадварыг ашиглах замаар хүний нөөцийн нөхөн хангалтыг тэлэх боломж нөхцөлийг бүрдүүлэв. Төрийн албаны хүний нөөцийн хангалт, түүний тогтвортой байдлын нэг гол нөхцөл болсон нийгмийн баталгаа хангалтгүй, хувийн хэвшилд ажиллагсдын цалин хөлснөөс хэт доогуур байгаа, албан тушаалын ангилал зэрэглэл хооронд цалингийн зөрүү ялгаа бага байгаад дүгнэлт хийж, төрийн албаны ангилал зэрэглэлийг цөөрүүлэх, албан хаагчдын суурь цалин хөлсийг адил тэгш нэмэгдүүлэх асуудлаар судалгаа, тооцоонд үндэслэсэн бодлогын санал зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагад хүргүүлж ажилласан талаар тайланд тусгасныг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулсан.



Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрийн 4232 байгууллагад 225205 төрийн албан хаагч хэрэгжүүлэн ажиллаж байна.Тодруулбал, цахим системд 2022 онд цэцэрлэг 17, сургууль 11, эмнэлэг 4, шинжлэх ухааны хүрээлэн 1, соёлын төв 4, яам 2, Засгийн газрын агентлаг 2, төрийн захиргааны байгууллага 31 зэрэг 70 байгууллага шинээр бүртгүүлж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр 46 байгууллага хасагдсанаар төрийн байгууллагын тоо 4232 болжээ.

Төрийн албаны ангиллаар авч үзвэл:

˗ Төрийн улс төрийн албан хаагч 3759 болж өмнөх оноос 406-аар буурсан ба нийт албан хаагчдын 1.7 хувийг;

˗ Төрийн тусгай албан хаагч 47158 болж өмнөх оноос 1259-аар өссөн ба нийт албан хаагчдын 20.9 хувийг;

˗ Төрийн захиргааны албан хаагч 22023 болж өмнөх оноос 888-аар өссөн ба нийт албан хаагчдын 9.8 хувийг;

˗ Төрийн үйлчилгээний албан хаагч 152265 болж өмнөх оноос 14600-аар өссөн ба нийт албан хаагчдын 67.6 хувийг тус тус эзэлж байна.


Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах асуудал тайлант оны үйл ажиллагааны чухал хэсэг байсан байна. Тухайлбал, Хууль тогтоомж зөрчиж томилогдсон 1472 албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, 180 албан тушаалтанд холбогдох төрд учруулсан хохирлын нэгдсэн бүртгэлийг хөтөлж, төрийг хохиролгүй болгох, нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлжээ. Мөн нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан 579 иргэнийг бүртгэн томилгооны зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авчээ. Улсын хэмжээнд 2961 төрийн байгууллагын ёс зүйн зөвлөл ажиллаж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 19 минутын өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 49 минутын өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 51 минутын өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 1 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 2 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 2 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 2 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 4 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ 20 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! 20 цагийн өмнө
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    21 цагийн өмнө
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна Өчигдөр
Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөр валютын нөөц нэмэгдүүлэхэд ач тусаа өгнө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна Өчигдөр
Бага ангийнхны зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ Өчигдөр
Х.Нямбаатар: Туул хурдны зам, хотын тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна Өчигдөр
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна Өчигдөр