Австрали улс руу зорчих иргэдийн анхааралд

О.Шүрэнцэцэг
2023/04/03

Австрали Улсад өнөөдрийн байдлаар 11,000 гаруй монгол иргэн оршин амьдарч байгаа бөгөөд шинээр ирэгсдийн тоо тогтмол нэмэгдэж байгааг тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлж, дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

Австрали Улсын хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил, соёлыг сайтар судлаагүйн улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох тохиолдол гарч байгаа аж. Учир нь Монголын зарим уламжлалт хэвшмэл ойлголт, хэвийн мэт үзэгдэл нь тус улсад ноцтой гэмт хэрэг, зөрчилд тооцогддог байна.

Тухайлбал, бага насны хүүхдийг олон нийтийн газар нүцгэн авч явах, бусдын бие эд эрхтэнд хүрэх зэрэг нь хэрэг зөрчилд холбогдох, мөн анхаарал сэрэмж буурсны улмаас осолд орох, бие болон эд хөрөнгөөрөө хохирох, бусдад хохирол учруулах тохиолдлууд гарч байна.

Иймд Австралийн болон муж, бүс нутгийн хууль тогтоомжийг сайтар судалж, чанд мөрдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн золиос болохоос өөрсдийгөө хамгаалахыг үүгээр сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам


0
angry
0
care
5
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 5 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 6 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 6 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 7 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21