“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэм тогтоосноос хойш 1260.6 сая ам.долларын 13 сая тонн нүүрс борлуулжээ

О.Шүрэнцэцэг
2023/04/03

2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулсан билээ. Тэгвэл тус компани онцгой дэглэм тогтоосноос хойш таван сарын хугацаанд 1260.6 сая ам.долларын 13 сая тонн нүүрс борлуулжээ.

Энэ үзүүлэлт компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд 755.6 сая ам.доллар бэлнээр, 208 сая ам.доллар оффтейк, 296.9 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулсан байна.

Ийнхүү онцгой дэглэм тогтоож нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421 сая ам.доллароор давуулан биелүүлэв. Өмнө нь 2019 онд 1 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн бол 2022 онд түүхэндээ хамгийн их 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж түүхэн дээд амжилт тогтоожээ.

Түүнчлэн нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон байна. 2022 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-г 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс 7 сая тонноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн аж.

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-г 2023 оны төсөвт 14.1 сая тн нүүрсборлуулахаар тооцсон ч оны эхнээс гуравдугаар сарыг дуустал 7.5 сая тонн нүүрс борлуулан жилийн эцсээр 24-30 сая тонн нүүрс борлуулах төлөвтэй гэнэ. Тус компани нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт долоон удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж нийт 416,000 тонн нүүрс борлуулжээ. Үүнээс коксжих нүүрсний таван удаагийн арилжааг явуулж 224,000 тн нүүрс арилжив. Уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам.доллароор борлуулж эхэлжээ. Түүнчлэн, гуравдугаар сарын 24, 31 өдрүүдэд хоёр удаагийн арилжаагаар нийт 192,000 тонн эрчим хүчний нүүрсийг биржээр борлуулсан аж. Эрчим хүчний нүүрсийг урд нь 2020 онд тонн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг одоо хил нөхцөлөөр, биржээр 70.3-73.3 ам доллароор худалджээ.

Мөн 2023 оны гуравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК 100 сая дах тонн нүүрсээ олборлож Уул уурхайн салбарын болон компанийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал тохиов.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт зургаа боллоо 13 минутын өмнө
Монголын брэндээ уландаа гишгэж, солонгосын шар айраг Терраг шүтэхийн учир юу вэ!!! 52 минутын өмнө
Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 1 цагийн өмнө
"20 жилийн настай БОРДЮР" 2 цагийн өмнө
Н.Номтойбаярт Зам тээврийн яамыг өгье гэтэл голж, танай ЗГ-т ажилд орохгүй гэжээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт 27 градус дулаан байна 2 цагийн өмнө
​ Морьт харвааны тамирчдад Шадар сайд С. Амарсайхан хурдан удмын хоёр морь бэлэглэлээ 20 цагийн өмнө
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ 20 цагийн өмнө
Өвөр гүнтийн 2 км авто замыг маргааш 06:00 цаг нээнэ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт хүчин чадалтай II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна 23 цагийн өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 7454 тохиолдол болов Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна Өчигдөр
Улаанбаатарт 26 градус дулаан байна Өчигдөр
Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ Өчигдөр
Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хотын дарга Х.Нямбаатар ажиллаж байна Өчигдөр
Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хаана Өчигдөр
Улаанбаатарын автомашины дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ 2025/06/14
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр -2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ 2025/06/14
Улаанбаатарт 19 градус дулаан байна 2025/06/14
Шар айраг гадаадынх л бол сайн гэсэн үг биш. 2025/06/13