Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал нэг өмгөөлөгчтэйгөөр үргэлжилж байгаа. Шүүх хурал дууссаны дараа шийдвэрийг нээлттэй дэлгэцээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан мэдээлэв.
Д.Мөнх-Эрдэнэд шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлж, өмгөөлөгч болон түүний зүгээс шинээр өмгөөлөгч авах, хэргийн материалтайгаа танилцах боломжоор хангаж өгөх хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн татгалзаж, хурлыг үргэлжлүүлж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна