Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан их түймрийг дөнгөж сая унтраажээ. Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд, иргэд хамтран шөнөжин ажиллаж, өглөө 07.00 цагаас эхлэн цас орж эхэлснээр түймрийг унтрааж чадсан байна.
Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажил ч амжилттай болов.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна