"Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага алдвал олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгоно"

О.Шүрэнцэцэг
2023/04/11

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл хийж байна.

Тэрээр "Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хуулийг анх 2018 онд олон улсын туршлагыг тусгаж боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Үүнээс хойш таван жил өнгөрсөн байна. Ажлын хэсэг Япон улсын төрийн албаны ёсзүйн тухай хууль, Герман улсын сахилга хариуцлагын тухай хууль, Канад болон Европын улсуудын төрийн албаны ёсзүйн код, стандартуудыг нарийвчлан судалж, энэ хуулийн төслийг боловсруулсан. Улмаар 2019 оны хоёрдугаар сарын 1-нд ХЗДХЯ-ны санал дэмжигдэж, УИХ дээр ажлын хэсэг байгуулж ажиллаа. 

Тус хуулийн анхны хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Энэ хуулийг боловсруулах шаардлага үүссэн. Нэгдүгээрт, нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжих шилжилтийн үед стандартын хэм хэмжээ өөрчлөгддөг. Гэтэл шинэ стандарт бий болоогүй удсан. Тиймээс төрийн албанд ёсзүйг хуульчилж байж, хууль зүйн амин сүнс уг үндэс тогтох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ёсзүйг хэм хэмжээ болгож хуульчилж байж, хууль хэрэгжих үндэс болно. Хуулийн үндэс нь ёс суртахуун, ёсзүй гэж үздэг. Энэ бол төрийн албан хаагчдын нэр хүндийг өсгөх асуудал.

Ганц хоёр үл бүтэх этгээдээс болж монгол төрийн албан хаагчдын нэр хүнд бүхэлдээ унадаг. Тиймээс төрийн албан хаагчдаа хамгаалах хууль юм.

Монгол Улсын хэмжээнд 4232 төрийн байгууллага ажиллаж байна. Энэ байгууллагуудад төрийн албаны ёсзүйн зөвлөл ажиллах ёстой. Одоогийн байдлаар 2691 төрийн албаны ёсзүйн зөвлөл байгуулагдаад ажиллаж байна. Гэхдээ нэгдсэн удирдлага стандарт, мэргэжил арга зүйн зөвлөгөө удирдамж байхгүй учир танил тал, дур зоргоороо хэдэн хүн томилогдоод өөр өөр шийдвэр гаргаад явж байна. Ажлын байранд архидан согтуурах 91 зөрчил гарсан байна" гэлээ. 


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21