Зам цэвэрлэгээний машин нийлүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

О.Шүрэнцэцэг
2023/04/11

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын 28 машиныг “Батсээр” ХХК худалдан авах ажиллагааны хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. Эдгээр техникийг албан ёсоор хүлээж авахаар Хот тохижилтын газраас томилогдсон Ажлын хэсэг гурван удаа хуралдаж “Цэвэрлэгээний машинуудыг хүлээж авах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байна. Тодруулбал, уг машинууд нь тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын 19, 23, 24, 25, 26-р зүйл заалтыг хангаагүй тул нэмэлт хэрэгсэл суурилуулан дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүлээлгэн өгөх үүргийг нийлүүлэгч компанид өгсөн байна.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар “Цэвэрлэгээний машины техникийн тодорхойлолтыг бүрэн хангуулахаар “Батсээр” ХХК-д хугацаатай үүрэг өгсөн. Мөн тендерт шалгарсан үйл явц хуулийн дагуу явагдсан, үгүйг, мөн худалдан авах үйл ажиллагаанд тухайн компанийн нөлөөлөл байсан, эсэхийг тодруулахаар АТГ-т хандаж шалгуулна” хэмээв.

Зам цэвэрлэгээний бага оврын 28 машиныг албан ёсоор хүлээж аваагүй байсан тул үйлчилгээнд огт гаргаагүй гэдгийг албаныхан онцолж байлаа. Харин одоо ашиглаж байгаа зам цэвэрлэгээний бичил машиныг 2019 онд нэг бүрийг 142.5 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Уг машин нь авто болон явган замыг чийгшүүлэн, тоос шороо босгохгүй цэвэрлэх зориулалттай аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
9
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21