Төрийн банкны харилцагчид Солонгосын эмнэлгүүдэд хөнгөлөлт эдэлнэ

О.Шүрэнцэцэг
2023/04/11

Монгол орон даяар 500 орчим салбар нэгж 2 сая харилцагчтай Төрийн банк нь 2018 оноос үйл ажиллагаагаа тэлж Бүгд Найрамдах Солонгос Улсад төлөөлөгчийн газраа нээн харилцагчдадаа банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж ирсэн.

Төрийн банк Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдарч, зорчдог Солонгос Улс дахь “Медичек” оношилгооны төв, “Саранплас” эмнэлгүүдээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээн өгөх үүднээс БНСУ-ын Эрүүл мэндийн оношилгооны төв Гуанжү-Чоннам бүс, Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв, “Саранплас” эмнэлэг, Эрүүл амьдралын жигүүр Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Энэхүү гэрээгээр Төрийн банкны “Эрүүл Иргэн” хугацаатай хадгаламжтай, Олон Улсын төлбөрийн карттай харилцагчид “Медичек” оношилгооны төв болон “Саранплас” эмнэлгүүдээр гучин нэр төрлийн багц шинжилгээг 20-25 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээн өгч байгаа юм. Мөн тодорхой нэр төрөл бүхий нэмэлт шинжилгээг 10%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь 2022 оны 7 дугаар сараас эхлэн бага болон дундаж орлоготой иргэдэд хуримтлалын зуршил үүсгэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хөнгөлөлттэй  нөхцөлөөр хамрагдах  боломжийг бүрдүүлэх үүднээс “Эрүүл Иргэн” хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн нэвтрүүлсэн билээ.

Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж эзэмшигчид Монгол Улсын томоохон эмнэлгүүдэд ч мөн хөнгөлөлттэй үнээр оношилгоо, үйлчилгээнд хамрагдах боломжтой аж.


Монгол Улсын Иргэн бүр эрүүл байгаасай.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21