Хэнтий аймаг Политехник коллежийн оюутнуудаа түшиглэн сурагчийн ширээ, сандал хийж байна

О.Шүрэнцэцэг
2023/04/12

Хэнтий аймгийн Засаг даргын зүгээс Хэнтий аймаг дах Политехник коллежийг түшиглэн ЕБС-иудын сандал, ширээг шинэчлэхээр шийдвэрлэж, ЗДҮАХ-т тодорхой хэмжээний төсөв тавьжээ.

Үүний хүрээнд тус коллежийн гагнуур, мужааны ангийн оюутнуудаар 75 хүүхдийн ширээ сандлыг 22 сая төгрөгөөр захиалан хийлгэж байна. Одоогоор 33 ширхэг сандал ширээний бэлдэц бэлэн болоод байгаа юм.
Политехник коллежийн хувьд энэ төрлийн тоног төхөөрөмжөөр 100 хувь хангадсан, мэргэжлийн багш нарын удирдлага дор хийж байгаа тул чанарын хувьд санаа зовох шаардлагагүй гэдгийг тус сургуулийн удирдлагууд ярьж байлаа.

 Мөн нэг талдаа төсвийн мөнгийг хэмнэж зах зээлийн ханшнаас доогуур үнээр сургуулийнхаа сандал ширээг шинэчилж, мөнгөний урсгалыг орон нутагтаа үлдээж байгаа бол нөгөө талдаа оюутнуудад мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломж олгож байгаагаараа давхар ач холбогдолтой ажил болж байгаад багш сурагчдын зүгээс баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Нийт санхүүжилтийг материалын болон тоног төхөөрөмжийн зардалд зарцуулахаас гадна тодорхой хэмжээний ашгийг дээрх 2 мэргэжлийн ангийн дадлагын материалд зарцуулахаар төлөвлөжээ.



2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 4 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 5 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 6 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21