2023 оноос ашиглалтад орох бүх хотхон хорооллын барилгын цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж, ашиглалтад хүлээн авах зэрэг хувилбар боловсруулж байна

О.Шүрэнцэцэг
2023/04/12

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэлийн боловсролын салбарын хүртээмж, чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн талаар хэлэлцлээ. Тус газар нь сургалтын чанарын зөрүүг арилгах, сургалтын хөтөлбөр дэх чадвар, хэрэглээний чадамжуудыг илүү сайн ойлгоход анхаарах, сургалтын технологийг сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгааг газрын дарга Б.Амартүвшин хэллээ. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 158 сургуульд 310 мянга гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд 17442 багш, ажилтан ажиллаж байна. Энэ жилийн тухайд төрийн өмчийн сургууль 6-гаар, хувийн хэвшлийн сургууль 7-оор нэмэгдсэн аж. Харин гурван ээлжийг халж, хоёр ээлжээр хичээллэхэд авч буй арга хэмжээний тухайд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг 18 сургууль дээр хэрэгжүүлж байна. Нийт 278 бүлгийн 11310 хүүхэд эдгээр сургуулийн зориулалттай түрээсийн байранд суралцаж байгаа бол нийслэлийн 84, 12, 124 дүгээр сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг тодотголоо. Тухайлбал, 84 дүгээр сургууль 2060 хүүхдийн хүчин чадалтай бол одоогоор 5700 гаруй хүүхэд суралцаж буйг онцолсон юм. Ирэх хичээлийн жилд СХД, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт нийт 56 сургууль 3 ээлжээр хичээллэж болзошгүй байгаа тул сургуулийн зориулалтаар одоо баригдаж буй барилгын ажлыг түргэн дуусгах, нэмж сургуулийн зориулалттай барилга түрээслэх, ЕБС-ийн ахлах ангийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, ахлах ангийн сурагчдын хамран сургах тойргийг шинэчлэн, уян хатан зохицуулах боломжтой аж. Мөн сургуулиудыг өргөтгөх, 1000-аас дээш өрх бүхий томоохон хотхон, хороололд бага сургуулийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, 2023 оноос ашиглалтад орох бүх хотхон хорооллын барилгын цэцэрлэг, сургуулийн асуудлыг шийдэж, ашиглалтад хүлээн авах зэрэг хувилбар боловсруулж байгааг танилцууллаа. 

Нийслэлийн хэмжээнд боловсролын салбарт энэ онд 47 сургууль, 88 цэцэрлэг, 3 спорт заал, 1 дотуур байр 25 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт хөрөнгө оруулалт хийгдэж байна. Он гарснаас хойш 2 сургууль, 6 цэцэрлэг, 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон байна. Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж,хэлэлцүүлнэ. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • Ирэх Онд Нийтийн Тээврийн Парк Шинэчлэлийг 80 Хувьд Хүргэнэ2023/04/12 15:54
  • НБГ: 2023 Оноос 1000-Аас Дээш Өрхтэй Хотхон, Хорооллын Сургууль, Цэцэрлэгийн Асуудлыг Шийдэж, Ашиглалтад Хүлээж Авах Хувилбар Боловсруулж Байна2023/04/12 12:30
  • Хүрээлэн Буй Орчны Эсрэг Гэмт Хэргийг Бууруулахад Иргэдийн Оролцоо Чухал2023/04/11 15:10
  • Олон Улсын Стандартад Нийцсэн Түр Хамгаалах Байрыг Баянзүрх Дүүрэгт Байгуулна2023/04/10 16:43
  • Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар 2023 Оны Үйл Ажиллагааны Төлөвлөгөөгөө Танилцуулав2023/04/07 16:42
  • Нийслэлийн Сонгуулийн Хороог Байгууллаа2023/04/07 13:06
  • Нийслэл "Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК-Д Давуу Эрхийн Хувьцаа Эзэмшинэ2023/03/31 10:26
  • Хотын 7 Бүлгийн 14 Стандартыг НИТХ-Аар Баталлаа2023/03/30 14:41
  • Богдхан Төмөр Замын Чигийн Дагуух 496 Га Зурвас Газрыг Тусгай Хэрэгцээнд Авахыг Дэмжлээ2023/03/30 12:14

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 6 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 6 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 7 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 7 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 8 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 8 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 21 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр