ХААН Банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхлэхэд 1 хоног үлдлээ

О.Шүрэнцэцэг
2023/04/12

ХААН Банкны нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхлэхэд ердөө 1 хоног үлдээд байна. Арилжаа маргааш буюу 4-р сарын 13-ны өдрөөс  албан ёсоор эхлэх тул та бүхэн үнэт цаасны дансаа амжиж нээлгээрэй.

ХААН Банкны анхдагч зээлийн арилжаа 2023 оны 4-р сарын 13-19-ний өдрүүдэд болох бөгөөд нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 959 төгрөгөөр олон нийтэд санал болгон,  183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Тус хөрөнгөөр банкны дунд хугацааны стратегийн хүрээнд хэрэгжүүлэх цахим шилжилт, мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүд болон урт хугацаат орон сууцны санхүүжилтэд тус тус зарцуулахаар төлөвлөөд байна.

ХААН Банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар ажиллаж буй “БиДиСек ҮЦК” ХК-д хувьцааны данс нээх бол https://bit.ly/BDSec-DansNeeh, туслах андеррайтераар ажиллаж буй “Таванбогд капитал ҮЦК” ХХК-д хувьцааны данс нээх бол https://trader.tavanbogdcapital.com/ холбоосоор тус тус хандаж авах боломжтой.

Та бүхэн манай андеррайтеруудаас гадна бусад бүх үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой ба өмнө нь данс нээлгэсэн үнэт цаасны компанидаа хандан захиалга өгч болно. Хэрэв та ХААН Банкны харилцагч бөгөөд онлайн бүртгэлийн үйлчилгээний гэрээтэй бол үнэт цаасны дансгүй байсан ч https://ipo.khanbank.com  сайтаар хандан захиалга өгөх боломжтой гэдгийг дуулгая.

ХААН Банкны хувьцааг авахаар сонирхож буй эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.khanbank.com  цахим хуудас болон банкны вэбсайт, сошиал сувгуудад хандан авах боломжтой. Мөн ажлын өдрүүдэд та өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгж, эсвэл Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917  лавлах утсаар холбогдон банкны  ажилтнуудаас мэдээлэл зөвлөгөө авах боломжтой.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21