Сургууль, цэцэрлэгийн барилгад ашигласан будганд хавдар үүсгэгч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарчээ

О.Шүрэнцэцэг
2023/04/16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг сонслоо.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо энэ үеэр хийсэн тайлбартаа “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд хамтарч барилгын дотор орчны агаарын чанарыг шинжилж үзсэн. Энэхүү шинжилгээний хариуг харахад, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгад хавдар үүсгэгч, мэдрэлийн системд нөлөөлдөг бензол, этилбензол гэх мэт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Энэ дагуу БХБЯ холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. 

Одоогийн байдлаар, тэдгээр будагтай холбоотой шинжилгээний хариуг эцсийн байдлаар гарсан хариу гэж хэлэх боломжгүй. Тухайн шинжилгээг авч байхад, будаг нь бүрэн хатаагүй, будсанаас дөрөв хоногийн дараа шинжилгээг авсан байдаг. Олон улсын туршлагыг судалж үзэхэд, Европын холбоо болон БНХАУ гэхэд тухайн будгаар будсанаас 20 хоногийн дараа шинжилгээ авч, зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх дүгнэлтээ гаргадаг. Тиймээс Монгол Улсад ашиглаж байгаа 130 мянган барилгад шинжилгээ хийх биш, ерөөс улсын хэмжээнд түгээмэл ашиглаж буй 14 будгийг сүүлийн таван сарын хугацаанд өргөн хүрээтэй шинжилж байна.

Нэгдүгээрт, эдгээр будаг хортой, хоргүй эсэхийг тодорхойлох, хоёрдугаарт, хортой бол хэд хоногийн дараа хор нь арилж байна вэ гэдгийг шинжилж буй. Уг шинжилгээний хариу энэ сард бүрэн гарна. Ингэснээр эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа будгийг хэрэглээнд нийлүүлэхийг хүлээн зөвшөөрөх юм. Чанарын шаардлага хангаагүй будгийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.

Түүнчлэн шинжилгээгээр "хортой" гэж гарсан будгуудыг өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээгээр хилээр оруулж ирсэн, аль сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг будсан гэдгийг тодорхойлно. Улмаар тухайн барилгад шинжилгээ явуулж, аюултай нөхцөл байдал үүссэн байвал аюулгүй болгох арга хэмжээ авах болно. Хоёрдугаарт, тухайн барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах бололцоотой хамгийн сайн арга бол агааржуулалт юм. Тиймээс дээрх барилгуудад баримталдаг дотоод орчны агаарын чанарын норм, дүрмийг шинэчилсэн. Өмнө нь байгалийн аргыг ашигладаг байсан бол одоо автоматжуулсан аргыг ашиглах бололцоотой. Ингэснээр агааржуулалт 2-3 дахин сайжрах боломжтой болсон гэсэн үг" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21