Чингэлтэйчүүд өрхийн эмнэлгээсээ 2,3 дахь шатлалын эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой боллоо

О.Шүрэнцэцэг
2023/04/16

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 1-24 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Чингэлтэй дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмч, ажилчнууд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дүүргээ хөгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого дотор дүүргийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг анхан, дунд шатны төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд УИХ-ын гишүүний хувиар анхааран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг улам бүр чанаржуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, эмнэлгийн ажилтнуудын урам зоригийг сэргээх чиглэлд анхаарч байна. Энэ хүрээнд миний бие Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд Эрүүл мэндийн төвийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон  эрт илрүүлэг, үзлэг оношлогооны төвийг шинээр барьж 2024 онд ашиглалтанд оруулахад анхааран ажиллаж байна. Одоогоор бүтээн байгуулалтын ажил суурь цутгалтаа хийгээд энэ жил барилгын ажлыг дуусгахаар зорьж байна.Энэ төвийн барилга сүндэрлэжашиглалтадорохтой зэрэгцэн тоног төхөөрөмжийн тендер зарлагдаж, ханган нийлүүлэх компани, аж ахуйн нэгжүүд тодроод, түрүүчээсээ тоног төхөөрөмжүүдээ ирүүлж байна. 

Хоёрдугаарт, дүүргийнхээ Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ оношлогооны чадамжийг сайжруулах хөтөлбөрийг эхлүүлж байна. Эрүүл мэндийн даатгалын хуульд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нь байвал цус, шээсний шинжилгээнээс эхлээд хавдрын шинжилгээг ч авах бүрэн боломжтой гэж харж байна.

Хэрэв өрхийн эмнэлэг аль болох 2, 3 дугаар шатлалтын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг, олон төрлийн нарийн шинжилгээг авч чаддаг бааз суурьтай болбол гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авах боломжтой. Тиймээс бид өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ, оношлогооны чадавхийг сайжруулж байгаа юм. Өмнө нь шээс, цус, биохимийн гэх мэт шинжилгээг заавал дүүрэгтээ өгдөг байсан бол одоо өрх дээрээ өгөх бүрэн боломжтой болж байгааг баяртайгаар дуулгая. 

ЧД-ийнхээ 19 өрхийн ЭМТ-д 31 нэр төрлийн 82 тоног төхөөрөмжийг та бүхэндээ гардуулж байна. Тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боловсон хүчин чухал. Тиймээс ЭМЯ-тай хамтраад эмнэлгийн ажилчдаа сургах, чадавхжуулах, тоног төхөөрөмж дээрээ алдаа мадаггүй ажиллахад цаашдаа анхаарна.  

УИХ-ын гишүүний хувиар нэгдүгээр шатлалын эмч эмнэлгийн ажилтнууд та бүхнээсээ аминчлан хүсэх гуйлт гэх юм уу, хүсэлт байна. Юу вэ гэхээр, дүүрэг, хороодынхоо зорилтод бүлгийн иргэддээ энэхүү тоног төхөөрөмжийнхөө ид шидийг үзүүлж, тэднийгээ эмчилгээ үйлчилгээ саадгүй авахад нь туслаарай.

Орон даяар эрт илрүүлгийн аян явагдаж байгаа ч бичиг баримтгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй, бусад амьдралын боломжгүй нөхцөлөөсөө болоод төрийн үйлчилгээг авч чаддаггүй иргэд гэр хороололоор бишгүй бий. Энэ иргэдээ үзэх өдөр, цагийг харамгүй гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй иргэдээ хамруулаарай гэдгийг тусгайлан чин сэтгэлээс гуйя” гэлээ.



0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ 6 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! 6 цагийн өмнө
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    6 цагийн өмнө
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ 6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо 10 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд 44 байршилд нөөцийн мах худалдаалж байна 10 цагийн өмнө
Б.Жавхлан: “Алт-3” хөтөлбөр валютын нөөц нэмэгдүүлэхэд ач тусаа өгнө 10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг дээр ч орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн байна 11 цагийн өмнө
Бага ангийнхны зуны амралт 6-р сарын 9-нөөс эхэлнэ 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Туул хурдны зам, хотын тойрог зам ашиглалтад орсноор түгжрэл 50 хувь буурна 11 цагийн өмнө
ЭХЭМҮТ: Хүүхэд, нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулна 11 цагийн өмнө
Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй 11 цагийн өмнө
​ “GS25-ын 4 жилийн ой энэ сард тохиож байна” 12 цагийн өмнө
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна Өчигдөр
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ Өчигдөр
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо Өчигдөр
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна Өчигдөр
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ Өчигдөр
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ Өчигдөр
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй Өчигдөр