Б.Цэнгэл: Намайг Л.Наранбаатар гүтгэлээ, тэр хүн ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн мэдээллүүд ч надад бий

О.Шүрэнцэцэг
2023/04/18

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс зарим зүйл тодрууллаа. 

"Газар дээр нь би өөрөө очоод ирсэн. Үйлдвэрлэл бараг л зогсох гэж байна гэх асуудлыг ярьсан. Тэгээд танилцсан. Килирингийн нөөцгүй болсон гэж байсан. Очиход нэг сарын килирингийн нөөц байсан. Гэхдээ өмнөх оны 12 мянган тонн. Сая үйлдвэр гуравдугаар сарын 24,25-нд ажилд орсон. Ажиллаад хоёр хоног зогссон шүү дээ. Шалтгаан нь тодорхойгүй. Түүнээс хойшхи килирингийн нөөцөө нэмэхээр 30 мянган тонны килирингийн нөөцтэй. Би өөрөө очиж үзсэн. Хүмүүсийг хууль бусаар ажлаас халж байна гэх асуудлыг тавьсан. Энэ дээр нь бүх гаргасан тогтоол, шийдвэрийг нь үзсэн. Хүмүүсийн тавьсан шаардлага, гомдол үнэн эсэхийг шалгаад субъектив байр суурь биш яг одоо байгаа байр суурийг нь хэлэх нь зүйтэй юм байна гэж үзээд үйлдвэр хэвийн ажиллаж байна гэсэн. Цаашдаа бол зогсолтгүй ажиллуулахад тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Миний зорилго бол тэр хүнийг чөлөөлөх биш. Нөхцөл байдлыг тогтоох, ажлын хэсгийн ажилтай танилцах.

-Таныг албан тушаалд шахаа хийдэг гэсэн байна лээ?

-Зохион байгуулалттайгаар үүнийг бэлдэж гаргасан зүйлийг би үзсэн. Их л бэлдэж, дээрээс гаргасан материал байна гэж харсан. Тэнд дурдагдсан хүмүүсийн тухайд АТГ-т хандаад, шалгаж байгаа байх. Би тэр хүмүүсийг лавлаж асуусан. Л.Наранбаатар захирлын хууль бус үйл ажиллагааны талаар ярьж байна лээ. Хууль, хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэж би хэлсэн. Тэр нэг эмэгтэй над дээр өргөдөл барьж орж ирэхдээ ноцтой зүйлүүдийг ярьсан. Өөрөөр хэлбэл, Л.Наранбаатар захирлын хүчирхийллийн талаар тэр битий хэл бэлгийн дарамтын шинжтэй хүчирхийллийн талаар ярьсан. Тэр хүнийг бас ажил дээрээ зүй бус явдаг талаараа маш олон ноцтой баримтуудыг надад дэлгэж ярьсан. Би холбогдох байгууллагад нь өгч шалгуулаарай гэсэн. Манайхтай холбоотой асуудлыг нь ажлын хэсгийн хүрээнд үзэж харна гэдэг байдлаар уулзсан.

-Та хоёр өөр өөр юм ярих юм?

-Миний гол зарчим нь "Цемент шохой" төрийн өмчит үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаа явуулах. Түүнээс биш хувь хүний асуудал бид хоёрын дунд байхгүй. Ажил явуулах үүднээс санал зөрөлдөх явдлууд сүүлийн үед түгээмэл болсон. Энэ байдал хувь хүний шинжтэй болсныг үгүйсгэхгүй.



16
angry
5
care
20
haha
4
liked
5
love
28
sad
19
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21