Энэтхэг Улсад төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нээлээ

О.Шүрэнцэцэг
2023/04/18

Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХурДан” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 395 байршилд нээх ажил эрчимтэй явагдаж байна. Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар дөрөвдүгээр сарын 13-ны өдөр БНЭУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газарт төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийн нээлтийг хийлээ. Ингэснээр тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд  анхаарч нийт 47 улсад “ХурДан” цэгийг байгуулахаар төлөвлөснөөс БНСУ-ын Сөүл, Бусан хотод 3 цэг, Австри улсын Вена хотод нэг цэгийг нээсэн бол БНЭУ-ын Дели хотод 5 дахь цэгийг ийнхүү нээжээ.

“ХурДан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлж байгаа юм.  Цаашид үе шаттайгаар  55 байгууллагын 790 орчим үйлчилгээг үзүүлэх аж.

Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг Улаанбаатар хотод хүн амын нягтрал ихтэй 14 байршилд нээж, үйл ажиллагаа нь эхэлсэн ба аймгуудад нээх бэлтгэл ажил хангагдаж байгаа юм байна. Ингэснээр иргэд “ХурДан” гэсэн брэндбүүк лого бүхий газраас төрийн үйлчилгээг өөрт хамгийн ойрхон цэгээс авах боломжтой болж байна.

Улаанбаатар хотод иргэдэд үйлчилж эхэлсэн цэгүүд:

Баянзүрх дүүрэгт  Да хүрээ авто худалдааны төв,

Хан-Уул дүүрэгт И-Март худалдааны төв, Монголын цахилгаан холбоо компанийн 120 мянгат салбар, 

Сүхбаатар дүүрэгт Улаанбаатар Их Дэлгүүр, Монгол шуудан компанийн зарим салбарт “ХурДан” цэгийг нээгээд байна. Тун удахгүй Баянзүрх дүүрэгт Улиастай худалдааны төв, Хан-Уул дүүрэгт Хан плаза худалдааны төв, Сонгинохайрхан дүүрэгт Мянган машины зогсоол буюу 22-ын авто худалдааны төв зэрэг газруудад төрийн үйлчилгээний “ХурДан” цэг нээгдэх болно. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 3 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 4 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 5 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21