ХОЁР ИРГЭНД ОРОН СУУЦ ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОВ


Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Ус сувгийн удирдах газарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан н.Сүхбат агсны гэр бүл болон УСУГ-т ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нурангид даруулж хөдөлмөрийн чадвараа алдсан н.Төрмөнх нарын гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, орон сууц эзэмших эрхийг гэрчилгээг олголоо.

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчит 700 орчим төр захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай нийслэлийн Өмчийн харилцааны газар "Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ" байгуулан, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, нийслэлийн удирдлагуудад танилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, тэргүүний сайн ажиллаж байгаа байгууллагыг шагнаж урамшуулах, хангалтгүй ажиллаж байгаа байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох ажил уламжлал болоод байна.

Энэ оны хувьд нийт 650 орчим байгууллагын гэрээг дүгнэснээс 78.1% бүрэн хангалттай, 17.7% хангалттай, 3.7% ажил сайжруулах үнэлгээ авсан байна.

Бүрэн хангалттай дүгнэгдсэн байгуулагуудаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх талаар санал санаачлагатай, бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, СХД-ийн 65 дугаар сургууль, ЧД-ийн "Эрүүл мэндийн төв", БЗД-ийн 147 дугаар цэцэрлэг, СХД-ийн 163 дугаар цэцэрлэгүүдийг "НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙГ ЭЗЭМШИГЧ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА"-аар шалгаруулж өргөмжлөл гардуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 45 минутын өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 8 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 10 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 10 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 11 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 13 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 14 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 2026/06/19
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 2026/06/19
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 2026/06/19
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 2026/06/19