“Ид шидийн орон” хүүхэд хөгжлийн төв Хэнтий аймагт сүндэрлэнэ

О.Шүрэнцэцэг
1 цагийн өмнө

 Хэнтий аймгийн 2004 оны төгсөгчдийн төлөөллүүд нэгдэн “Итгэл төгс нөмөр сан” төрийн бус байгууллага байгуулж, орон нутагтаа “Ид шидийн орон-Хэнтий” хүүхэд хөгжлийн төв байгуулахаар шийдвэрлэж, ажлаа эхлүүлжээ. Тус төв нь хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах зорилготой бөгөөд иргэдийн сайн дурын үндсэн дээр, сайхан сэтгэлт ард түмний хандив дэмжлэгээр бүтээн босдогоороо онцлогтой. Үүнийхээ хүрээнд 4 дүгээр сарын 21-нд Чингис хотын цэцэрлэгт хүрээлэнд барилгын шав тавьж хандивын үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр 6-18 насны сурагчдын дунд зарласан гар зургийн болон захидлын уралдаанд шилдгээр шалгарсан 10 хүүхдэд Найрамдал зусланд амрах эрхийн бичиг гардууллаа.  Энэхүү ажлыг эхлүүлэхэд аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, харьяа агентлагууд идэвх санаачилгатай оролцож байгаа бөгөөд эхний ээлжинд 0,7 га газар, цахилгаан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байгаа бол үргэлжлүүлээд цаашид үйл ажиллагаа явуулах ашиглалтын зардлыг хариуцахаар болжээ. Бүтээн байгуулалтын ажлаа тавдугаар сарын 1-нд эхлүүлж аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар төсөл санаачлагчдын зүгээс танилцууллаа.


0
angry
1
care
0
haha
2
liked
3
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21