Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд хамтран ATM-ын хураамжаа буурууллаа

О.Шүрэнцэцэг
25 минутын өмнө

Системийн нөлөө бүхий банкууд болох Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкууд харилцагчаа дээдлэх үүднээс хамтран ажиллахаар болжээ.

Тус хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны харилцагчид дээрх гурван банкны АТМ дээр бэлнээр зарлага гаргахдаа гүйлгээний хураамж 100 төгрөг төлөхөөр болж байгаа бөгөөд 500 төгрөг байсан хураамж нь 400 төгрөгөөр буурч байна. Өөрөөр хэлбэл та тус гурван банкны алиных нь ч харилцагч байсан, Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн мөнгө авахдаа 100₮-ийн л хураамж төлөх юм.

Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ  сэтгэл ханамжтай хүргэх зорилготой билээ. Гүйлгээний шинэчлэлийн ажил тус гурван банкны үндсэн системд амжилттай хийгдэж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтэрлээ.

Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны хамтрал нь банк санхүүгийн системд нэгэн шинэ хуудас нээж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Харилцагч танд ATM-ын хураамжтай холбоотой тодруулах зүйлийг

  • Голомт банкны лавлах 1800-1646
  • Төрийн банкны лавлах 1800-1881 
  • Худалдаа, хөгжлийн банкны лавлах 1900-1977 дугаарт холбогдоно уу.

 

ТӨРИЙН БАНК - ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА

 


0
angry
0
care
1
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21