Малын бэлчээр дээрээсээ зээл авах боломжтой

О.Шүрэнцэцэг
2023/04/25

Гар утасны аппликейшнаар дамжуулан малчид зээл авах боломжийг Монголд анх удаа PayOn олгож байна.

Таван Богд Финанс ББСБ нь иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, уламжлалт болон Финтек бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, зээлийн үйлчилгээг хэрэгцээтэй хүмүүст нь, хэрэгтэй үед нь,  хамгийн зохистой нөхцөлөөр хүргэж үйлчлэхийг зорин ажилладаг.

Энэ удаа 300 мянга гаруй малчдадаа үйлчилгээгээ ойртуулан хүндрэл чирэгдэлгүйгээр малын бэлчээр дээрээсээ ч Цахим Зээл авах боломжийг бүрдүүллээ.

Монгол улсын хэмжээнд нийт 12 арилжааны банк, 513 банк бус санхүүгийн байгууллага, үүнээс 93 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй, мөн 37 зээлийн аппликейшн байгаа хэдий ч алслагдсан аймаг, сумдын хүмүүс, ялангуяа малчид зээл авах төвөгтэй хэвээр байна. Малчид зээл авах бүртээ аймгийн төв, сумын төв рүү орж, материалаа бүрдүүлж, орлогоо нотлон зээл авдаг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэлээ.

Энэхүү зээлийг зөв ашиглах нь малчин өрхөд ахуй амьдралаа дээшлүүлэн, үр хүүхдээ сургуульд сургах, мал ахуйгаа нэмэгдүүлэх, цөм сүргээ сайжруулах, малаас гарч байгаа ашиг шимийнхээ өгөөжийг нэмэгдүүлэх боломж нэмэгдэнэ хэмээн харж байна.

PayOn аппликейшнаар дамжуулан бүх төрлийн ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс 5 хүртэл сая төгрөгийн Цахим зээлийг  24 хүртэл сарын хугацаатайгаар зээлэх боломжтой бөгөөд салбарт ирж нэг удаа гэрээ байгуулаад цаашдаа хэдэн ч удаа зээл авч, төлөх боломжтой. Хамгийн гол нь зээлээ хугацаандаа төлөх, өөр хүнд зээл авч өгөхгүй байх, зээлээ яг хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах нь чухал гэдгийг онцолж байна.

Таван Богд Финанс ББСБ одоогоор Сүхбаатар, Ховд, Хөвсгөл зэрэг нийт 15 аймагт салбараа нээж, үйлчилгээгээ танд ойртууллаа.

Та холбоо барих бол 75331111, 99068468 дугаартай холбогдоно уу.


3
angry
0
care
1
haha
7
liked
3
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21