БНПУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар Польшийн хэвлэлд

О.Шүрэнцэцэг
2023/04/26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт манай улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын талаар Польшийн хэвлэлд нийтлэгдсэн мэдээллээс онцлон хүргэж байна.

Польшийн үндэсний мэдээллийн агентлаг PAP:

“Энэхүү айлчлал нь урт хугацааны өмнөөс төлөвлөсөн айлчлал бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Монгол Улс бол уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахад таатай улс гэдгийг онцолж байна.”

TVP Info телевиз:

“Монгол Улсад хийж буй айлчлал нь Польш-Монголын харилцааны сэргэлтийг авчирна гэдэгт итгэж байгаагаа Ерөнхийлөгч Дуда илэрхийллээ. Айлчлалын үеэр гарын үсэг зурсан баримт бичгүүд хоёр улсад харилцан ашигтайг онцолж, “Бид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байна” гэлээ.

President.pl албан ёсны сайт:

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда польш сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ: “Монгол Улсад хийж буй айлчлалд маш өндөр ач холбогдол өгч байна. Айлчлалын бүрэлдэхүүнд парламент, Засгийн газар, бизнесийн төлөөлөл айлчлал багтсан. Энэ айлчлал нь улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна.

Айлчлалын үеэр зохион байгуулсан бизнес форумд Польшийн талаас хүнс, барилга, эм зүй, уул уурхай, санхүүгийн салбарын компаниудын төлөөлөл оролцсон. Энэ бол Польшийн бизнесүүд Монгол Улсыг сонирхох болсны илрэл юм.

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоёр улсын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны хурдасгагч хүч байх болно. Мөн консулын үйл ажиллагаа явуулж, Польш Улсад зорчихыг хүссэн иргэдэд виз олгоно” гэжээ.

https://tvpworld.com/69420393/poland-reopens-its-embassy-in-mongolia

https://www.tvp.info/69417871/mongolia-wizyta-prezydenta-andrzeja-dudy

https://www.prezydent.pl/aktualnosci/wypowiedzi-prezydenta-rp/wystapienia/wystapienie-prezydenta-rp--pana-andrzeja-dudy--podczas-otwarcia-polsko-mongolskiego-forum-biznesu,67509 https://www.prezydent.pl/aktualnosci/wizyty-zagraniczne/oficjalne-otwarcie-ambasada-rp-ulan-bator,67504


0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21