132 байршилд 2355 гараашны 46418 ам метр талбайг чөлөөлнө

О.Шүрэнцэцэг
2023/04/29

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгдөг. Тэгвэл өчигдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа гарааш буулган, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар энэ онд 132 байршилд 2355 гараашны 46,418 ам метр талбайг чөлөөлөхөөр болсон. Тодруулбал, Баянгол дүүрэгт 33 байршилд 782, Баянзүрхэд 21 байршилд 273, Чингэлтэйд таван байршилд 29, Сүхбаатарт 30 байршилд 715, Хан-Уулд 21 байршилд 155, Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд 401 гарааш чөлөөлөх юм. Ингэхдээ иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан авто зогсоол, тоглоомын талбай, спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг тохижилтын ажил хийнэ. Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд 91 гарааш чөлөөлөөд байна.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар гарааш чөлөөлсөн талбайд барилга байгууламж, орон сууц барихгүй гэдгийг тодотголоо. Харин цөөн байршилд иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хорооны байр, өрхийн эмнэлэг барьж байгааг хэлж байв.


3
angry
0
care
0
haha
16
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21