2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудлыг шийдвэрлэнэ

О.Шүрэнцэцэг
2023/05/02

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XVIII хуралдаанд оролцож салбарт хэрэгжүүлж буй бодлого, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлэл хийж буй анхны тохиолдол юм. Засгийн газрын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлыг нийслэлийн Төлөөлөгчдөд мэдээлснээр ойлголт мэдээлэл нэг байж, нэгж байгууллагад очих ачааллыг бууруулах, боловсролын бодлого, зорилт системтэй, үр дүнтэй хэрэгжих суурь болох юм.

Монгол Улсын боловсролын салбарын багш, суралцагчдын талаас илүү хувь нь нийслэлд хамаардаг тул нийслэлийн боловсролын хүртээмж, чанарын асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нягт хамтран ажилладаг. Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Тэгвэл ирэх хичээлийн жилд 3 ээлжид шилжих эрсдэлтэй сургулиудын асуудлыг хамтран шийдвэрлэх санал гаргаж байгаа юм.

НИТХ-д салбарын сайд
1. Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлт
2. Сургалтын байгууллагын менежмент, цахим шилжилт
3. Нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын хүртээмж
4. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүртээмж, нэмэгдүүлэх арга зам
5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах санал
6. Боловсролын багц хуулийн шинэчлэл гэсэн багц мэдээллийг хийлээ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21