Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2023/05/02

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд нар мэдээлэл хийлээ.

Он гарсаар улсын хэмжээнд  өнөөдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 гэр, (сууц) 19 хашаа (саравч), 1 автомашин, 3273 мал, ойн 3296 га, хээрийн 356,510га, нийт 359,505га талбай өртжээ.

Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд Онцгой, Хил,  Зэвсэгт хүчин,  Цагдаагийн байгууллага болон орон нутгаас  нийт 2600 гаруй хүн, 320 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд Дорнод аймгийн Чойбалсан, Дорнод аймгийн Булган суманд хээрийн түймэр гарч,  өчигдөр буюу 01-ний өдрийн 11:12 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар  хээрийн түймэр гарсан дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Тус түймэрт урьдчилсан байдлаар 5 байшин, 14 өрхийн 16 гэр, 28 малын хашаа, 6 пин, 3 автомашин өртсөн бөгөөд түймрийн баруун болон баруун хойд талын тархалтыг зогсоож, зүүн хойд талыг унтраахаар ажиллаж байна.

Хил хамгаалах байгууллагын 8 алба хаагч түймрийг унтраах явцад түлэгдсэн мэдээллийг 5 дугаар сарын 02-ны өдрийн 09:35 цагт ирүүлсэн.

Монгол Улсын  Шадар сайдын шийдвэрээр Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийн голомтод ажиллахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан ХХЕГ, ГССҮТ-ийн ажилтнууд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ171Е загварын нисдэг тэрэгтэй Улаанбаатар хотоос 5 дугаар сарын 02-ны өдрийн 13:58 цагт хөөрлөө.

Мөн Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын шийдвэрээр түймрийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 25 гэрийг хүргүүлэхээр шийдвэрлээд байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна 2 цагийн өмнө
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ 3 цагийн өмнө
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна 3 цагийн өмнө
Ихэнх нутгаар хална 4 цагийн өмнө
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ Өчигдөр
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо Өчигдөр
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 2026/07/21
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 2026/07/21
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21