Сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2023/05/02

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Налайх дүүргээс удирдан явуулав. Дүүргүүд дээр тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх, нөхцөл байдалтай танилцах үүднээс тэрбээр шуурхай зөвлөгөөнийг аль нэг дүүргээс цахим болон танхимаар хийж байхаар шийдвэрлэсэн юм.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 13 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 77.1 хувьтай байлаа. Тухайлбал, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг ил тод, шуурхай зохион байгуулан, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд нээлттэй тендер шалгаруулалт, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмаар нийт 394 төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулан ажиллаж буй. Үүний дүнд тендер зарлалт 85.8 хувьтай буюу өмнөх долоо хоногоос 18 хувиар өссөн байна.

Хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хүүхдэд ээлтэй хот” болгох аяны хүрээнд “Нэгдүгээрт хүүхэд” арга хэмжээг зохион байгуулав. Байгууллагуудын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх тус аян дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд үргэлжлэх юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 12 байршилд 137 гарааш чөлөөлсөн бөгөөд ажлын явц 5.8 хувьтай үргэлжилж байна.

Нөөц бололцоондоо тулгуурлан бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийж буй ажлууд, цаг үеийн нөхцөл байдлын талаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл өглөө. Тус дүүргийн хувьд улсын төсвийн санхүүжилтээр 12, нийслэлийн төсвөөр 17, дүүрэг болон Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 34 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс “Голомт” цогцолбор сургуулийн барилга, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамж, 5 дугаар хорооны уурын зуухны барилга болон угсралтын зардалд үнийн өсөлтийн зөрүү гарч, санхүүжилт дутсан тул бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учирч байгааг онцолсон.

Хотын дарга Д.Сумъяабазар “БНХАУ хилээ нээж, бараа материалын хангамж, тээвэр ложистикийн асуудал цэгцэрч байгаа. Тиймээс үнийн өсөлтийн зөрүүг дахин тодорхойлж, нөөц бололцоондоо тулгуурлан барилга, байгууламжийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай” хэмээлээ.

363 байгууллагад сургалт зохион байгуулав

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Цэнд-Аюуш, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг, Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван, Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр нар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

Мэргэжлийн хяналтын газар татан буугдсанаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газарт улсын 29 байцаагч шилжиж ажиллаж буйн 24 нь хөдөлмөрийн хяналтынх, тав нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтынх байна. Нийслэлийн иргэдийн амьдрах, ажиллах эрүүл, аюулгүй орчныг хангахаар эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын хүрээнд урьдчилан сэргийлэх, хянан шалгах арга хэмжээг авч буй. Тухайлбал, барилгын ажлын аюулгүй байдлыг хангах зөвлөгөө мэдээллийг хүргэх, арьс шир, ноос ноолуур, хөнгөн, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүлж байна.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 363 байгууллага, аж ахуйн нэгж дээр сургалт зохион байгуулжээ. Харин хяналт шалгалтын тухайд шалгалтад хамрагдах 310 обьектын эрсдэлийн үнэлгээ, 26 аж ахуйн нэгж, иргэнд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн. Түүнээс гадна томоохон баяраар зохион байгуулдаг өргөтгөсөн худалдааны үеэр төлөвлөгөөт бус шалгалт хийж, зөрчлийг арилгах, зөвлөгөө мэдээлэл өгөх арга хэмжээ авчээ.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад нийслэлийн харьяа байгууллагууд уялдаа холбоотой, шат шатандаа хяналтаа сайжруулан ажиллах нь чухал байгааг Хотын дарга тэмдэглэсэн.

20 морьт эргүүл 10 чиглэлд ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ц.Сугаржав танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2443 бүртгэгдсэн нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад 10.5 хувиар буурсан байна. Мөн хугацаанд 1550 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь мөн хугацаанаас 24.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин хулгайн гэмт хэрэг 11.2 хувиар, дээрэм 36 хувиар, залилан 10.9 хувиар буурчээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй гудамж талбай, олон нийтийн газар, цэгүүдийг эргүүлийн хяналтад авч, 141 алба хаагч 88 чиглэлд үүрэг гүйцэтгэн 1678 иргэн, 1215 тээврийн хэрэгсэл, 56 аж ахуй нэгж байгууллагыг шалгасан байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд зарлагдсан 54 хүнийг олж тогтоон, Зөрчлийн тухай хууль зөрчсөн 532 хүнийг 26,4 сая төгрөгөөр торгож, замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн 451 зөрчлийг илрүүлж шийдвэрлэв.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэхээр морьт эргүүлээр 10 чиглэлд 20 алба хаагчийг ажиллуулж буй.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох зэрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоохоор “Уусан бол бүү жолоод” хяналт шалгалтыг улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулсан талаар Тээврийн Цагдаагийн албаны дэд бөгөөд Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа С.Батболд мэдээлсэн. Шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 265 зөрчил илрүүлсний 98 нь нийслэлд гарсан байна.

Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, ослын шалтгаан нөхцөл, хор уршгийг хүүхдүүдэд таниулах зорилгоор 10 төрлийн анимэйшин видео контент бэлтгэж, нийслэлийн харьяа 281 сургуулийн 13284 сурагчид үзүүлжээ. 

Зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулах чиглэлд авто замын тэмдэг, тэмдэглэгээг шалгах, сайжруулахад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.

Хогийн ургамал устгах ажлыг зохион байгуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал:

  • Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
  • Газрын зөрчил арилгах хүрээнд гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Аж ахуйн нэгж байгууллагуудад барилгын чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах зөвлөмж хүргүүлэх.
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.
  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангах.
  • Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг дээрэлхэж, эд зүйлсийг дээрэмдэх, хулгайлах, танхайрах зэрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, газар дээр нь тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг үүрэг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
160.152.26.117
Өчигдөр
0
0
Найдвартай компаниас хэрхэн зээл авах талаар миний гэрчлэлийг уншина уу. Сайн байцгаана уу, би моголд амьдардаг, санхүүгийн асуудалтай байсан тул байшин худалдаж авах шаардлагатай байсан. Би хувийн болон аж ахуйн нэгжийн өөр өөр зээлийн компаниудаас зээл авахыг оролдсон боловч бүтсэнгүй, ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан хүссэнээр би хувийн зээлдүүлэгчтэй танилцсан бөгөөд тэр надад 75,000 еврогийн зээл өгсөн бөгөөд өнөөдөр би өөрийн гэсэн байшинтай, бизнес эрхлэгчтэй болсон бөгөөд одоо бол би сайн ажиллаж байна. компани зээл авах. барьцаа хөрөнгөгүй, зээлийн шалгалтгүй, зөвхөн 2%-ийн хүүтэй, илүү сайн эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай хамтран гарын үсэг зурсан бол Albaker зээлтэй холбоо барина уу, ( albakerloanfirm@gmai l.com ). Тэр намайг үүнийг хийдэг гэдгийг мэдэхгүй ч би одоо маш их баяртай байгаа бөгөөд би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдүүлэхээр шийдсэн бөгөөд Бурхан түүнийг илүү их адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбогдож болно. albakerloanfirm@gmai l.com
Хариулах
202.55.191.194
Өчигдөр
0
0
Цэцэрлэгийг хувьд гаргаад, гэр цэцэрлэгийг дэмжих, хүүхдийг 8 настайд нь шууд 3-р ангид нь оруулах. 8 нас хүртэл гэр цэцэрлэгээр Монгол ахуй, ёс заншил, мэндлэх хүндлэх, үсэг тоо зааж сургах. САЙД энэ ажлыг хийхэд л болно.
Хариулах
202.55.191.194
Өчигдөр
0
0
Цэцэрлэгийг хувьд гаргаад, гэр цэцэрлэгийг дэмжих, хүүхдийг 8 настайд нь шууд 3-р ангид нь оруулах. 8 нас хүртэл гэр цэцэрлэгээр Монгол ахуй, ёс заншил, мэндлэх хүндлэх, үсэг тоо зааж сургах. САЙД энэ ажлыг хийхэд л болно.
Хариулах
213.87.154.213
2023/05/03
0
0
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах
Шинэ мэдээ
Тодруулга: “Нисдэг тэрэг бий, гэхдээ хөөргөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна” 7 цагийн өмнө
Азийн наадмаас Б.Чинзориг алтан медаль хүртлээ 8 цагийн өмнө
ЦЕГ: Охины хэрэгт холбогдуулан “Г”-г Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, хэргийг шалгаж байна 9 цагийн өмнө
Машиндаа суулгаж явсан иргэн “охиныг хөнөөсөн” гэж мэдүүлжээ 9 цагийн өмнө
Охиныг машиндаа суулгаж авч явсан иргэнийг сэжиглэж, саатуулаад байна 10 цагийн өмнө
Б.Энхбаяр: Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргалаа 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ногоон автобусны асуудалд Дарханаас сонгогдож байсан өмнөх гишүүд холбоотой 11 цагийн өмнө
"Ногоон автобус"-ны хэргээр А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Б.Түмэнжаргал нарыг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо 12 цагийн өмнө
ТЭЦ-4 станцад гэмтлийн улмаас Өвөрхангай, Архангай, Төв аймгуудаар цахилгаан тасалж болзошгүй 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: Амаргүй шийдвэр байлаа, гэхдээ гомдоллохгүй, цаашид давс мэт шорвог шийдвэрүүд гарна 12 цагийн өмнө
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа - 2023” эхэллээ 12 цагийн өмнө
МАН-ын УЗ: ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаяр, Түгжрэлийн сайдад Б.Дэлгэрсайханг нэр дэвшүүллээ 13 цагийн өмнө
О.Хангай: Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй 13 цагийн өмнө
Tout'en Hypermarket Монголд анх удаа бүх бараагаа үйлдвэрийн болон импортын үнээрээ худалдаалж эхэллээ 13 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ 14 цагийн өмнө
Аравдугаар сарын нийгмийн халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 14 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 15 цагийн өмнө
Сайншандад алга болсон 12 настай охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 16 цагийн өмнө
Х.Нямбаатар Хотын Засаг даргын ажлыг дангаар гүйцэтгэнэ гэв 16 цагийн өмнө